Венецийн алдарт сувгууд усгүй болжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/15

Алдарт Венец хэдхэн долоо хоногийн өмнө маш хүчтэй үерт автаад байсан бол сувгуудийнх нь ус татарч, жуулчдыг зугаацуулдаг завинууд нь сувгийн ёроолд хайргадан хөдөлгөөгүй болоод байгаа тухай “Sky News” мэдээлсэн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Венецид үеэр болоход сувгуудын усны түвшинд 187см-аар өсөж, хотын төвийн 70 хувь нь үерийн усанд автан живж байсан. Тэгвэл одоо далайн түрлэг хэзээ ч байгаагүй нам түвшинтэй болсноор Венецийн олон сувгууд бараг усгүй болжээ. Улмаар үерийн үеэр сувагт хуримтлагдсан лаг шавар, хог ил гарч Венец хотын үзэмжийг таагүй хурагдуулах болсон. Үүнийг дагаад хотод ирэх жуулчдын тоо цөөрч, зочид буудлуудын үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар унажээ. Гэтэл арваннэгдүгээр сарын үерийн улмаас Венецийг чиглэсэн жуулчдын урсгал 40 хувиар буурч, үерийн хор уршгийг арилгахад шаардлагатай хөрөнгө босгоход асуудал үүсгээд байсан юм. Харин одоо ийнхүү үерийн үр дагаврыг арилгаж амжаагүй ус байхад ус татарсны аюул дайрч жуулчдын тоог өсөхөд саад болжээ.

Венецийг үзэж сонирхохоор жилд 30 сая орчим жуулчид ирдэг, цаашдаа энэ тоо улам өсөх хандлагатай гэж яригдаж байсан. Харин тус хотын уугуул оршин суугчдын тоо сүүлийн тавин жилийн хугацаанд 175 мянгаас 56 мянга болж цөөрсөн байдаг. Хотын оршин суугчдын өөр газар руу нүүхэд хүргэж байгаа гол шалтгаан нь жуулчдын тоо хэт их нэмэгдсэн явдал гэж мэдэгдэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18