БНХАУ-тай дипломат харилцаатай улс болгон Тайванаас харилцаагаас таслах ёстой

О.Шүрэнцэцэг
2020/01/15

Өнгөрсөн бямба гарагт Тайванд Ерөнхийлөгчийн сонгууль болж БНХАУ-тай нэгдэхийг тууштай эсэргүүцэгч Цай Инвэнь ялалт байгуулсан. Үүний дараахан АНУ, Их Британи ба Япон гэсэн улсууд Цай Ивэнийг дахин сонгогдсон баяр хүргэсэн. Үүний хариуд БНХАУ-ын ГХЯ төлөөлөгч мэдэгдэл хийж Тайвантай албан ёсны түвшинд элдэв харилцаа явуулахгүй байх ёстойг анхааруулжээ. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан “БНХАУ-тай дипломат харилцаатай улс орнуудыг Тайвантай албан ёсны түвшинд бүх төрлийн харилцаа тогтоохыг эсэргүүцэж байна” гээд “Нэг Хятад” гэсэн зарчим нь олон улсын харилцааг зохицуулагч суурь зарчим гэдгийг сануулсан байна. Мөн зарим улс орныг “Тайваний тусгаар тогтнол” гэгчийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хүмүүст туйлын ташаа ойлголт төрүүлэх мэдэгдэл, үйлдэл хийхгүй байхыг анхааруулсан байна.

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Зөвлөлтийн цэрэг Хятадад байрласан Японы эзэнт улсын Квантуны армийг бут ниргэсний дараагаар тэнд ЧанКайшийн Гоминдан нам ба МаоЗэдүний Коммунист намын хооронд иргэний дайн дэгдсэн. Энэ дайнд коммунистууд ялж БНХАУ байгуулагдахад ЧанКайши нь өөрийн дэмжигч сая гаруй хүний хамт Тайван арал руу зугатаж, тэндээ БНХУ-ыг тунхагласан. БНХАУ нь Тайванийг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг бөгөөд “нэг улс+2 систем” зарчмын дагуу Хонконг, Макаотай адилаар нэгтгэн авахыг хичээдэг. Гэвч Тайваны үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд эх газрын Хятадаас ялгаатай. Тайван нь 1991 оныг хүртэл эх газрын Хятадын түр хугацаанд коммунистуудад эзлэгдсэн өөрийн газар нутаг гэж албан ёсоор мэдэгддэг байсан. Гэхдээ 1991 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж “Эх газрын Хятадыг БНХАУ хянадаг гэдгийг үгүйсгэхгүй” гэж мэдэгдсэн. Тайванийг үүсгэн байгуулсан Гоминдан нам нь Коммунистуудын гаргасан бүх шийдвэр, олон улсын хэлэлцээ, тохиролцоог хүлээн зөвшөөрдөггүй. Иймд тэд Монгол, Туваг Чин гүрний мэдэлд байсан тул Чин гүрнийг уламжлан байгуулагдсан Хятад улсын нэг хэсэг гэж үздэг. Улмаар БНХАУ-ын зүгээс хил загаа улс орнуудтай тогтоосон хилийн шугамыг ч хүлээн зөвшөөрдөггүй тухай мэдээлэл олон байдаг. Тухайлбал, 1991 онд БНХАУ ба тухайн үеийн Зөвлөлтийн хооронд байгуулсан хилийн шугамыг тодруулах гэрээг хүлээн зөвшөөрдөггүй тухай Оросын эх сурвалжууд дурджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18