Москвад болсон Ливид гал зогсоох тухай хэлэлцээ үр дүнд хүрч чадсангүй

О.Шүрэнцэцэг
2020/01/14

Москвад болсон Ливийн иргэний дайны хоёр талын гал зогсоох тухай хэлэлцээ бодит үр дүнд хүрэлгүй дууссан тухай Ливийн Парламентын зөвлөх Хамид аль-Сафи мэдэгдсэн байна. Орос ба ба Туркийн Гадаад хэрэг Батлан хамгаалах яамдын сайд нар ба сөргөлдөгч хоёр талын удирдлагын оролцсон хэлэлцээ зургаан цаг гаруй үргэлжилжээ. Хэлэлцээний үеэр ФайезСарражийнтэргүүлж байгаа Ливийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын ба маршал ХалифХафтарын удирддаг Ливийн үндэсний армийн хооронд гал түр зогсох тухай гэрээнд гарын үсэг зурах боломжийн талаар ярилцсан.

Орос ба Туркийн Ерөнхийлөгч нар энэ сарын найманд уулзах хэлэлцээ хийхдээ Ливийн сөргөлдөгч талуудыг гал зогсоож, хэлэлцээний ширээний ард суухыг уриалан, тус тусын нөлөөллийн талыг ятгасны дараа энэхүү чухал уулзалт болсон. Гэвч уулзалт анхнаасаа нэлээд ээдрээтэй эхэлсэн. Хафтарын тал нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар зэвсэг, хүч хүчээр тусалж байгаа Туркийг хэлэлцээнд ажиглагчаар оролцохыг эсэргүүцсэн. Харин ФайезСарраж нь маршал Хафтартай уулзахаас татгалзсан. Хэлэлцээний явцад ФайезСарраж гал зогсоож, улс төрийн хэлэлцээ харилцан яриаг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн бол маршал Хафтар татгалзсан байна. Ингэснээр талууд нь Орос ба Туркийн санаачилгыг дэмжиж байгаа ч эсрэг талаар тохиролцоог зөрчсөн даруйд хариу өгнө гэсэн мэдэгдэл хийснээр уулзалт дуусжээ.

Маршал Хафтарын арми 2019 оны дөрөвдүгээр сараас нийслэл Триполийг чөлөөлөх ажиллагааг эхлүүлж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нь бага багаар байр суурь, хяналтад байдаг нутгаа алдсаар байгаа юм. Иймд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нь Турктэй Газрын дундад тэнгис дэх нөлөөллийн бүсээ хуваалцах нууц гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Турк нь Газрын дундад тэнгис дэх Кипр арлыг тойрсон усыг хяналтдаа оруулж, далайн ёроолоос шатдаг хий олборлох эрх зүйн үндэслэлтэй болсон. Хариуд нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нь Туркээс сум, зэвсэг, байлдааны техник, Туркийн талыг баримтлагч Сирийн зэвсэгт бүлэглэлүүдийн хүн хүчний дэмжлэг авч эхэлсэн.

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18