Дэлхийн хамгийн баян хүн Австралийн түймрийг унтраахад 690  мянган доллар хандивлаад шүүмжлүүлэв

О.Шүрэнцэцэг
2020/01/14

“Amazon” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн гэгддэг ЖеффБезос Австралийн ойн түймэртэй тэмцэх санд 690 мянган доллар хандивласан явдал интернэт дургүйцлийг маш ихээр төрүүлжээ.

Түүнийг хөрөнгийнхөө хэмжээтэй дүйцэхүйц хандив өргөсөнгүй гэж хүмүүс шүүмжилжээ. Жишээлбэл, нэг шүүмжлэгч нь Twitter хуудсаараа “ЖеффБезос 1 минутад 149,29 мянган доллар олж байдаг. Иймд тэр 4,6 минутад олдог мөнгөө хандивласан болж таарч байгаа юм. Хэрэв тэр нэг өдрийнхөө орлогыг хандивласан бол 215 саяыг өгөх байлаа” гэж жиргэсэн байна.

Безосын хөрөнгийг янз бүрийн санхүүгийн үйл ажиллагааны математик дүйцлийн үүднээс шинждэг Jeff Bezos Math гэсэн өөр нэг бүртгэлтэй хэрэглэгч нь түүний өргөсөн хандивыг 3 минутын орлоготой адил гэж тодруулсан байна. Цаашлаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг америк ажилчин Безостой дүйцэх хандив өргөхөөр бол 0,36 доллар өгөх ёстой гэж тооцсон байна. Өөр нэг хэрэглэгч “ЖеффБезос 116 тэрбумтай. Хандив нь хөрөнгийнх нь 0,00059% байна. Хэрэв та 50 мянгатай бол 30 доллар хүрэхгүй мөнгө хандивлаад сонин хэвлэлийн тэргүүн нүүрний баатар боллоо гэсэн үг” гэж тооцсон байна. Харьцуулахад, жүжигчин Леонардо Ди Каприогийн үүсгэн байгуулсан “Earth Alliance” буяны сангаас Австралийн түймрийг унтраахад 3 сая доллар хандивлаад байгаа.

Австралид есдүгээр сараас хойш гарч байгаа ойн түймэр нь олон гектар газар юу ч үгүй шатаж, олон мянган байшин барилга нурам болж хувираад байгаа. Сиднейн их сургуулийн судлаачид энэ жилийн ойн түймрийн улмаас үхэж үрэгдээд байгаа амьтадын тоо толгой тэрбум давсан гэж мэдэгдсэн. Түймэрт автсан зарим газрын утаа нь дэндүү өтгөн болсон тул түймрийг агаараас унтраах боломжгүй болжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18