Эх газрын Хятадтай нэгдэхийг тууштай эсэргүүцэгч Тайваний Ерөнхийлөгчөөр сонгогдов

О.Шүрэнцэцэг
2020/01/13

Тайванд нэгдүгээр сарын 11-нд болсон парламентын сонгуулиар эх газрын Хятадтай нэгдэхийн эсрэг бодлого явуулдаг Ардчилсан хөгжлийн нам ялалт байгуулж, мөн тэр өдөр давхар явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиар тус намын дарга Цай Инвэньдахин сонгогдсон байна. Цай Инвэнь төр барих үед Тайванийгтусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөг орны тоо 21 байснаа 15 болж цөөрсөн, армиас тэтгэвэрт гарсан хүмүүст сөргөөр туссан өөрчлөлтийг тэтгэврийн хуульд оруулсан, ЛГБТ хүрээний хүмүүсийг дэмжин, уламжлалт байр суурьтай хүмүүсийг бухимдуулсан гээд сонгогчдын дундах рейтинг нь бага байсан ч эцсийн дүнд ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр давтан сонгогдсон. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулахад гол хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэдэгт шинжээчид санал нийлжээ. Үүнд: АНУ-ын зүгээс Цай Инвэний явуулж байгаа бодлогыг 100 хувь дэмжсэн. Дэмжлэгээ ил тод харуулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нь Тайванийн Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөхтэй сүүлийн олон арван жилийн хугацаанд анх удаа уулзсан. Ялалтад хүргэсэн хоёр дах хүчин зүйл нь Хонконг дах эсэргүүцлийн жагсаал цуглаан. Бээжингийн бодлоготой санал нийлэхгүй байгаа хүмүүс ямаршуу хатуу хариу авч болдгийг харсан тайванчууд Цай Инвэний төлөө саналаа өгөхөөс өөр аргаг байгаагүй гэнэ.

Цай ИнвэньТайванийг тусгаар улс байхад шаардлагатай бүхнийг хийнэ гэдгээ батлахын тулд АНУ-аас 2,2 тэрбум долларын танк, зенитийн пуужинт систем худалдан авах гэрээ байгуулж чадсан. Мөн 8 тэрбум доллароор АНУ-аас 66 ширхэг F-16 сөнөөгч онгоц худалдан авах гэрээг ч амжилттай байгуулсан.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18