Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын дарга Украйны онгоцыг андуурч унагасны төлөө уучлалт гуйлаа

О.Шүрэнцэцэг
2020/01/13

Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусыг захирагч ХосейнСалами нь өнгөрсөн ням гарагт Украйны онгоцыг андуурч буудан унагасны төлөө уучлал гуйсан байна. “ISNA” агентлагийн мэдээлж буйгаар ХосейнСалами “Би амьдралдаа хэзээ ч ингэж ихээр шаналж байгаагүй... Бид алдаа гаргаж, түүнээс болж эх орон нэгт олон хүн амиа алдлаа. Бид уучлал гуйж байна” гэжээ.

Украйны онгоцыг андуурч буудах болсон шалтгааныг талаар “Тэр шөнө Персийн булан дах Америкийн бүх онгоц, нисдэг тэрэгнүүд агаарт байсан. Бид бүгд дайны уур амьсгалд автсан байсан” гэжээ. Улмаар ийм олон онгоц агаарт байсан маш ээдрээтэй үед хүний хүчин зүйл оролцсоноор хөөрөөд удаагүй байсан онгоцыг Тегеран руу харвасан Америкийн далавчит пуужинтай андууран буудаж унагасан ажээ.

Украйны “МАУ” компанийн “Boeing-737” сөнөсний улмаас 176 зорчигч амиа алдсан дотор Иран, Афганистан, Герман, Канад, Украйн, Их Британи ба Шведийн иргэд байжээ.

Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын удирдлагууд буруугаа хүлээж уучлал гуйсны дараагаар Ираны том хотуудад оюутнууд эсэргүүцлийн жагсаал эхлүүлсэн тухай мэдээ ирж байна. Жагсагчид Ираны одоогийн төр, Засгийг халж, ардчилсан нийгмийг шаардахтай зэрэгцээд, гаднын ямар ч нөлөөгүйгээр өөрсдөө бие даан жагсаал хийж байгаа гэсэн утгатай уриа лозун барьж жагссан аж. Гэвч Их Британи улсаас Иранд суугаа Элчин сайд нь онгоцны ослоор үрэгдсэн нутаг нэгтнүүдээ үдэх ёслолд оролцсон дараа жагсагчидтай нууцаар уулзан эсэргүүцлийн жагсаалыг нь дэмжсэн мэдэгдэл хийсэн гэдгийг Ираны тал мэдээлжээ. Иймд одоо Их Британиас Иранд суугаа Элчин сайдыг нутаг руу нь буцаах талаар шийдвэр гаргаж магадгүй болоод байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18