Т.Болдбаатар: Зам тээвэр хөгжлийн сайд мэргэжлийн асар том алдаа гаргасан

Н.Мижидмаа
2020/01/10

Нийт 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдах Улаанбаатар-Дархан  чиглэлийн 204 км автозамын ажил эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн ч гүйцэтгэл нь ердөө 20-30 хувьтай байгаад иргэд бухимдаж байна. Учир нь тус замд зорчиж буй иргэд  эд хөрөнгөөрөө хохирч, хугацаа алдаад зогсохгүй хагас жилд 300 орчим осол гарч, 10 орчим иргэн амиа алдсан. Харин салбарын сайд нь Дарханы замыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулна хэмээн мэдэгдээд буй.  Энэ талаар Монгол Улсын зөвлөх инженер Т.Болдбаатараас тодрууллаа.

-Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дарханы замыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулна хэмээн мэдэгдээд байна.  Заасан хугацаандаа амжих уу?

-Ажил эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Салбарын сайд нь ирэх зургадугаар сард Дарханы замыг ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн байсан. Миний хувьд эргэлзэж байна. Мэргэжлийн бус сайд, авлигач түшмэд Дарханы замын ажилд тушаа болж байгаа. Бодлогын алдаанаас энэ бүх алдаа завхрал үүдэлтэй. Дарханы замын нийт хөрөнгө оруулалт 400 орчим тэрбум төгрөг. Энэ замыг барихад түр зам ямар ч шаардлагагүй байсан. Түр зам тавьснаас болж маш олон иргэн эд хөрөнгө, амиараа хохирсон. 10-аад хүн амиа алдлаа. Энэ бол байж болшгүй асуудал. Зам тээвэр хөгжлийн сайд мэргэжлийн асар том алдаа гаргасан. Энэ бол зөвхөн замын асуудал биш. Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн олон мянган иргэний амь нас, аюулгүй байдал, амжиргаатай холбоотой асуудал. Цаашилбал Дарханы зам бол  олон улсын сүлжээнд холбогдсон Монголын нүүр царай болсон зам шүү дээ.  Ер нь -5 хэмийн хүйтэнд замын ажил хийх ямар ч боломжгүй. Стандартад ингэж заасан байдаг юм. Бодитоор харахад Дарханы замыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулах ямар ч боломжгүй байна. Чухам ямар үндэслэлээр салбарын сайд нь ингэж хэлснийг мэдэхгүй юм. Сонгуулийн жил учраас иргэдийг түр тайвшруулах гэж ингэж хэлсэн юм уу, ямар тооцоо судалгаа, үндэслэлтэй ярьсныг  ойлгохгүй байгаа. Мэргэжлийн бус Засгийн газар маш хариуцлагагүй байна л даа. 

Харин 2012-2016 онд Ардчилсан намын Засгийн газрын үед нийтдээ 4304 км автозам баригдсан. 21 аймгийн дийлэнх нь хатуу хучилттай автозамаар холбогдсон. Тэр ч бүү хэл Хөвсгөлийн замд түгжрэл үүсч, дотоодын аялал жуулчлал өмнө нь байгаагүйгээр нэмэгдэж, дэлгүүрийнх нь лангуу хоосорч байсан талаар нутгийнхан ярьдаг. Зам дагаж хөгжил ирнэ гэж тэр. Харин өнөөгийн эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд ямар бүтээн байгуулалт хийв, хэдэн км зам барив гээд судлаад үзэхээр үнэхээр нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл алга. Налайхын автозамын ажлыг дуусгаагүй, 20 км түр зам тавиад орхисон байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын ажил өнөөдөр ямар байдалтай байгааг иргэд харж байна. Өнгөрсөн хугацаанд энэ замд олон хүний  машин, техник эвдэрч эд хөрөнгөөрөө хохирлоо. Зам тээврийн ослууд нэмэгдэж, дугуй нь буудчихсан машинууд замын хажуугаар дүүрэн байна. Өнгөрсөн онд зургаан хүн Дарханы замд амиа алдсан. Энэ бүхэн байж болшгүй алдаа.

-Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар авлигын хэрэгт холбогдсон шуугиан дэгдээд байна.  Энэ мэт асуудалд хариуцлага хүлээх хүн олдохгүй байх шиг?

-Зам тээвэр хөгжлийн яамыг удирдсан дөрвөн сайдын нэг нь мэргэжлийнх байсан. Бусад нь мэргэжлийн бус хүмүүс байв. Мэргэжлийн бус Л.Энх-Амгалан сайд ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой. Дарханы зам бол Азийн авто замын сүлжээнд холбогдсон, олон улсын чанартай зам. Энэ замын хэвийн үйл ажиллагааг бүтэн жил доголдуулна гэдэг байж болшгүй асуудал. Муу дээрээ муухай гэгчээр Зам тээвэр  хөгжлийн яамны түшмэд нь авлигын хэрэгт холбогдсон. Энэ яаманд хүн амины хэрэг гарлаа. Дарга нар нь нийлж архиддаг гээд тоочоод байвал алдаа, завхрал маш их байна. Эрх баригч нам хүний нөөцийн чадавхи үнэхээр алга. Авлигын хэрэгт холбогдсон даргынх нь  түр орлон гүйцэтгэгч нь дахиад авлигын хэрэгт холбогдох жишээтэй. Үндсэндээ Зам тээврийн салбарт өнгөрсөн дөрвөн жил бодлогын алдаа нүүрлэж, сайд нар нь солигдож, үнэхээр тогтворгүй, эмх замбараагүй байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цагийн өмнө
Ардын жүжигчин Э.Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртлээ 11 цагийн өмнө
Ирээдүйн эрүүл иргэнийг өнөөдрөөс бэлтгэж байна 12 цагийн өмнө
СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна. 12 цагийн өмнө
Нуур, гол мөрний мөсний даац бэхжээгүй байна 14 цагийн өмнө
Өвлийн олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцоно 14 цагийн өмнө
Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ 15 цагийн өмнө
Монгол Улс нэг хүнд ногдох хуванцраар дэлхийд 9-д орж байна 16 цагийн өмнө
ОУХМ Б.Нарантуяа финалын төлөө өрсөлдөнө 17 цагийн өмнө
Дархан-Уул аймагт “Prius-20” машин шатжээ 17 цагийн өмнө
Н.Дөлгөөн: Нохой тэжээх нь эзнээс үүрэг хариуцлага шаарддаг 17 цагийн өмнө
Өвлийн олимпын медаль түүхэн дээд үнэтэй байна 18 цагийн өмнө
Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах хэлэлцүүлэг болно 18 цагийн өмнө
Цаг агаар: Нийслэлд -18 градус хүйтэн 18 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий МҮБХ-ны чансааг тэргүүлж байна Өчигдөр
Зах,худалдааны төвийн удирдлагууд уртасгасан цагаар ажиллах саналыг дэмжлээ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээ Өчигдөр
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна Өчигдөр
О.Саранчулуун Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудтай уулзлаа Өчигдөр
“Сүүн дархлаа” хөтөлбөрт 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна Өчигдөр