Төрсөн өдрөөрөө бэлгэнд авсан тасалбараар тэрбум рубль хожжээ

Н.Мижидмаа
2020/01/10

Оросын Москва мужид амьдардаг НадеждаБартош гэдэг эмэгтэй арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн өдрөөрөө бэлгэд авсан сугалаагаар тэрбум рубль хожжээ. Энэ тухай “Русское лото” сугалааг зохион байгуулсан “Столото” компани мэдэгдсэн байна. Сугалааны тохирол 2020 оны нэгдүгээр сарын 1-нд явагдаж, зарлагчийн тасалбарыг зарласан ч ялагч нь ирэлгүй 9 хоноод байсан. Үүнээс болоод “Столото” компанийг хуурамч тохирол явуулж, хожил нэрээр мөнгийг луйвардсан гэх мэт янз бүрийн хардлага, үл итгэсэн байдал үүсээд байсан аж. Харин НадеждаБартош нь компанийн байранд нөхөр, охины хамт хүрэлцэн ирж хожлоо авснаар элдэв хардлага арилсан гэж байна. Оросын түүхэнд сугалаагаар тэрбум рубль хожсон тохиолдолд өмнө нь гарч байгаагүй аж.

Оны эхний өдөр болсон сугалааны ялагчдыг тодруулах тохиролд 59 сая тасалбар оролцсон гэж байна. Энэ тохирлын үеэр НадеждаБартош тэрбум рубль хожсон бол өөр 99 хүн сая рубль хожжээ. Сугалааны тасалбар үнэ 100 рубль.

Сугалааг зохион байгуулсан “Столото” компаниас сугалаагаар сая рубль хожсон хүмүүс мөнгөө юунд зарцуулдаг талаар судалгаа явуулсан байна. Ингэхэд ялагчид өрөө дарах, зээлээ төлөхөд хамгийн их мөнгө зарцуулж байжээ. Хожлын мөнгөө үрдэг дараагийн зүйл нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах. Харин зарлагын гурав дах зүйл нь аяллаар явах бол дөрөвдүгээрт нь өндөр зэрэглэлийн шүдний эмнэлгээр үйлчлүүлэн шүдээ янзлуулах гэж гарсан байна. Тавдугаарт нь буяны хандив, өглөгийн аянд идэвхтэй оролцдог гэдгийг судалгаагаар тогтоожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18