Парист болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн шархаджээ

Н.Мижидмаа
2020/01/10

Францын нийслэл Парист болсон тэтгэврийн тогтолцоог өөрчлөхийг эсэргүүцсэн ээлжит жагсаалын үеэр 20 хүн шархадсан тухай “BFMTV” суваг мэдээлсэн байна. Парис хотын наймдах дүүрэг дэх гэгээн Августины талбайд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хүмүүс цагдаа нар руу чулуу, шил нүүлгэж, цагдаа нар хариу арга хэмжээ авах үеэр ингэж олон хүн гэмтсэн гэж байна. Энэ жагсаал нь тэтгэврийн тогтолцооны өөрчлөлтийг эсэргүүцсэн шинэ оны анхны жагсаал байсан.

Францын Ерөнхийлөгч ЭммануэльМакрон нь тэтгэврийн тогтолцоог огт өөрчлөхгүй гэсэн сонгуулийн өмнөх амлалтаа зөрчин өөрчлөлт хийхээр болсны эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-аас эхлээд байсан юм. Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр болбол зарим ажил эрхэлдэг франчууд, түүний дотор тээврийн салбарын ажилтан, ажилчид тэтгэвэрт гарах олон тооны хөнгөлөлт эдлэхээ болих юм. Иймд эсэргүүцлийн жагсаал, ажил хаялтад нийтийн тээврийн салбарын ажилтнууд хамгийн идэвхтэй оролцож байгаа аж. Үүнээс болоод метро, хот хоорондын цахилгаан галт тэрэг, төмөр замын ажиллагаа ихээхэн алдагдаж, олон сая еврогийн хохирол учраад байгаа юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18