Маршал Хафтарын арми гал зогсоох тухай Турк-Оросын санаачилгыг хүлээж авахаас татгалзав

Н.Мижидмаа
2020/01/10

Маршал ХалифХафтарын удирдаж байгаа Ливийн Үндэсний арми нь гал зогсоох тухай Орос-Туркийн санаачилгыг хүлээж авахаас татгалзсан тухай “Al Arabiya” суваг мэдээлсэн байна. Ливийн зэвсэгт хүчний төлөөлөгч, генерал Ахмед аль-Мисмари “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс Ливид энх тайвныг тогтооход чиглэсэн санаачилга гаргасныг сайшааж байгаа бөгөөд энэ бол армийн гол зорилго болон зорилт юм. Гэхдээ зэвсэгт хүчин нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудаар алан хядагч гэж тодорхойлогдсон бүлэглэлийн эсрэг явуулж байгаа дайныг үргэлжлүүлэх болно. Тэдгээр хүчнийг бүрэн устгахаас өөр ямар нэг замаар иргэний төрт нийгмийн цогцлуулах боломжгүй байдаг гэдгийг бид туршлагаараа мэднэ” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нь “Турк урсгал” шатдаг хийн хоолойг албан ёсоор нээх ажиллагаанд оролцохоор очихдоо Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай уулзаж, бүс нутгийн ээдрээтэй асуудлууд, түүний дотор Ливийн иргэний дайныг зогсоох талаар ярилцсан. Энэ хоёр нь хэлэлцээнийхээ дараагаар Ливийн сөргөлдөгч талуудад хандан нэгдүгээр сарын 12-ны шөнө дундаас эхлэн байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалаад байсан нь ийм хариу авчээ. Гэвч Ливийн сөргөлдөөнд Туркийн удирдлага нь Хафтарын эсрэг байлдаж байгаа Үндэсний эвлэрлийн Засгийн газрыг буу, сумнаас эхлээд цэргийн хүч, мэргэжилтнүүд нийлүүлэх хүртэл зүйл бүрээр дэмжиж байгаа юм.

Иймд Ливийн Үндэсний армийн ГенералАхмед аль-Мисмари “Эдгээр бүлэглэл нь манай улсын нийслэлийг булаан эзлээд харийн улс орнуудын дэмжлэгийг авч, тэдний Засгийн газраас зэвсэг, сум, болон дайралтын дрон гэх мэт техникийг нийлүүлэхээс гадна арми ба Ливийн ард түмнийг эсэргүүцүүлэхээр дэлхий дахинаас олон тооны зэвсэгт этгээдүүдийг зөөн авчирч байна” гэжээ. Үүнээс гадна зэвсэглэсэн сайн дурынхны зэвсгийг хурааж, тараалгүйгээр улс төрийн хэлэлцээг сэргээж, тохиролцоонд хүрч, үндэсний баялгийг Ливийн ард олон жигд хуваарилах боломжгүй гэсэн байна. Үүний тулд Триполи хотыг чөлөөлөн, улс орны бүх л хэсэгт шийдвэрээ хэрэгжүүлэх өөрийн гэсэн хүсэл зориг, боломж бүхий Засгийн газрыг байгуулах хэрэгтэй гэжээ.

Маршал Хафтарын арми нь Ливийн парламентын байгуулсан түр Засгийн газрын мэдэлд байдаг. Энэ арми нь одоогоор Ливийн газар нутгийн дийлэнх хэсгийг хяналтдаа оруулаад байгаа юм. Тэднийг Саудын Арави, Египет, Израйл, ОХУ, Грек зэрэг улсууд ил далд янз бүрээр дэмждэг ч олон улсын байгууллагуудын түвшинд хараахан хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа. Харин Туркийн дэмжээд байгаа Үндэсний эвлэрлийн Засгийн газар нь нийслэл Триполи болон ойролцоох цөөн хэдэн мужийг л хянаж байгаа ч НҮБ ба Европын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг давуу талтай юм. Турк нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газартай цэргийн тусламж үзүүлэх хэлэлцээр хийж, түүнийхээ дагуу зэвсэг, техникээр хангаад зогсохгүй Сирийн иргэний дайнд Асадтай хийх тэмцэлд нь дэмжлэг үзүүлдэг зэвсэгт бүлэглэлийн хүмүүсийг Триполи руу байлдуулахаар зөөж эхлээд байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 20 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 20 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 22 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 22 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 22 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 23 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27