Ираны ”Boeing 737”-н сүйрлийг мөрдөхөд АНУ-ыг оролцохыг санал болгожээ

Н.Мижидмаа
2020/01/10

Ираны эрх баригчид Ирак дах Америкийн цэргийн баазууд руу пуужин харван довтолсон явдал хэсэгхэн хугацаанд олон нийтийн анхаарлыг татсан. Гэвч бусад орнуудын хүчтэй шүүмжлэлд өртсөн Трамп хариу цохилт өгөхгүй гэж шийдэн, Ойрх Дорнодод бас нэгэн дайн гарахгүй болох нь ойлгомжтой болоход энэхүү пуужингийн довтолгооны дараахан Тегеран хотыг орчим осолдсон Украйны зорчигч тээврийн онгоцны сүйрлийн шалтгаан дэлхийн нийтийн анхаарлыг хамгийн их татсан асуудал болж хувирлаа.

Онгоцны сүйрлийн шалтгааны талаар янз бүрийн таамаг дэвшүүлэх болсон. Ираны тал хөдөлгүүрт гал гарсан нь сүйрэлд хүргэсэн байж болзошгүй гэж байгаа бол Өрнөдийн хэвлэл мэдээллээр пуужингийн довтолгооны үеэр бэлэн байдалд байсан Ираны агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүд онгоцыг андуурч оносон тухай мэдээллийг идэвхтэй тарааж байна.

Ийм нөхцөлд Ираны тал онгоцны хар хайрцгийг Украйнд өгөхгүй, өөрсдөө тайлан уншина гэж мэдэгдсэн нь байдлыг улам хурцатгасан. Үүнийг Украйны зарим улстөрчид онгоцыг андуурч устгасан гэдгээ шууд бусаар хүлээн зөвшөөрч байгаа хэрэг гэж тайлбарлаад авсан. Гэтэл Ираны эрх баригчид хэний ч санаад оромгүй алхам хийсэн бололтой.

“The New York Times” сонины мэдээлж байгаагаар Иран нь АНУ-ын Үндэсний тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын удирдах газарт хандан онгоцны сүйрлийн шалтгааныг мөрдөн байцаах ажилд хамтран оролцох санал тавьсан байна. Иран улс Иргэний нисэхийн олон улсын байгууллагаар дамжуулан ийм санал тавьсан гэдгийг тус сонины эх сурвалжууд мэдээлсэн аж.

АНУ-ын Үндэсний тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын удирдах газар /ҮТХАБГ/ нь АНУ-ын холбооны Засгийн газрын дэргэдэх бие даасан тусгай мэргэжлийн байгууллага юм. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын холбооны Засгийн газрын нэг яам болох Батлан хамгаалах яамыг алан хядагч байгууллага гэж зарлан Иракт байдаг цэргийн баазууд руу нь пуужин харваж байсан улс ийм санал тавина гэдэг үнэхээр гайхалтай хэрэг.

ҮТХАБГ нь Вашингтонд төвтэй, Америкийн есөн газар салбар нэгжүүдтэй ажилладаг. Гэхдээ “Boeing” компанид үйлдвэрлэсэн онгоц хилийн чанадад осолдсон тохиолдлыг мөрдөх ажилд АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар гэсэн өөр нэг байгууллагын мэргэжилтнүүд заавал хамт оролцдог. Иймд хэрэв АНУ нь Ираны саналыг хүлээн авбал тун саяхан нэгнийхээ генералыг устгаж, цэргийн бааз руу пуужин харваж байсан хоёр улсын хамтын ажиллагаа тийм ч өндөр дээд түвшинд биш ч гэлээ хамтран ажиллах боломжтой болж байна.

Украйны “Международныеавиалинии Украины” компанийн Тегеран-Киев чиглэлээр нислэг үйлдэх ёстой байсан “Boeing-737” онгоц Тегераны нисэх буудлаас хөөрсний дараахан унаж сүйрсэн. Сүйрлийн улмаас 176 хүн амиа алдсаны дотор Афганистан, Их Британи, Иран, Канад, Украин, Герман, Швед улсуудын иргэд байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 13 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 13 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 13 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 18 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27