Киргизийн авлигын эсрэг дансанд 1,9 тэрбум сом хуримтлагдаад байна

О.Шүрэнцэцэг
2020/01/09

Киргизийн Сангийн яамны Авлигын эсрэг нэгдсэн дансанд 1,5 жилийн 1,9 сая сом буюу ойролцоогоор 44 тэрбум төгрөг цугласан тухай тус улсын Сангийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Энэхүү дансанд авлигын болон эдийн засгийн гэмт хэргийг илрүүлснээр улсын хохирлыг барагдуулахаар хураан авсан бүх мөнгийг шилжүүлдэг.

Авлигын эсрэг данс бий болгосноос хойш 1,5 жилийн дотор Киргизийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба хамгийн их буюу 959,4 сая сом шилжүүлсэн байна. Киргизийн Ерөнхий прокурорын газар 628,3 сая сом шилжүүлсэн бол Үндэсний аюулгүй байдлын улсын хороо 369 сая сом шилжүүлсэн бол Киргизийн Дотоод хэргийн яам хамгийн бага буюу ердөө 12 сая сомыг шилжүүлжээ.

Ийм авлигын эсрэг данс нь албан тушаалтнуудын авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй хэрхэн бодитоор тэмцэж байгааг ард олонд ил тод харуулах, хамгийн ойлгомжтой энгийн арга юм. Эдийн засгийн болон авлигын олон хэргийг сүр дуулиантай илрүүлсэн тухай яриа жил тойрон яваад, жилийн эцсээр энэ бүх хэрэгтэй тэмцэх ёстой цагдаа, авлигатай тэмцэх газар, прокурорын алба, тагнуулын албууд сайжирсан тухай статистик мэдээлэл гаргаж, өөрсдийгөө “шилдгийн шилдэг тэмцэгч” гэх мэт элдэв баярын бичиг, цолоор шагнадаг. Гэтэл “өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулбал”, “оны эхний гурван сарын байдлаар”, “дөрвөн жилийн өмнөхөөс” гэх мэт тайлбартай жирийн хүн бүү хэл мэргэжлийн хүн ч учрыг нь олоход төвөгтэй толгой эргэж, нүд эрээлжлэм график, хүснэгт, диаграмм, зүсэн зүйлийн коэффицент, рейтинг гаргаж байснаас Авлигын эсрэг данс нээгээд түүндээ жил тойрон авлигачдаас хурааж авсан мөнгөө тайлагнавал илүү ойлгомжтой баймаар.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18