Экс Ерөнхийлөгчийг шүүх ажиллагаа аравдугаар сард болно

О.Шүрэнцэцэг
2020/01/09

Францын экс Ерөнхийлөгч НиколяСаркозийгийг буруутгаад буй авлига ба мөрдөн байцаалтад дарамт үзүүлсэн гэх хэргийг шүүх хуралдаанд аравдугаар сарын 5-аас 22-ны өдрүүдэд болох тухай “France-Presse” агентлаг мэдээлсэн байна. Саркози өөрийнх нь эсрэг хэрэг үүсгэн шалгаж байгааг эсэргүүцэн давж заалдсаны дараагаар Парис хотын давж заалдах шатны шүүхээс гомдлыг нь хэрэгсэхгүй болгож шүүх хурлын товыг гаргасан нь энэ аж. Ингэснээр НиколяСаркози нь Францын Тав дах бүгд Бүгд найрамдах улсын түүхэнд авлигын хэргээр шүүгдэх болсон анхны экс Ерөнхийлөгч болж байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь энэ хэрэгт нэр холбогдоод байгаа Саркозийн өмгөөлөгч ТьерриЭрзог ба давж заалдах шатны шүүхийн дэргэдэг Ерөнхий прокурорр асан ЖилберАзибер нар нарын гомдлыг хэрэгсэхгүй болсон байна.

Саркозийн сонгуулийн кампанит ажлыг Ливийн дарангуйлагч агсан МуаммарКаддафи санхүүжүүлсэн байж болзошгүй гэсэн үндэслэл байсан тул түүний бүрэн эрхийн хугацаа дууссан 2012 оноос эхлэн Францын цагдаа нар түүний утасны яриаг чагнаж эхэлжээ. Ингэснээр Саркози ба түүний өмгөөлөгч Эрзогийн хооронд болсон нууц хэлэлцээний талаарх мэдээллийг олж авсан аж.

Цагдаа нар Саркозийг өмгөөлөгч Эрзогоор дамжуулан прокурор байсан Азибертэй холбогдож, мөрдөн байцаалтын явцын талаарх нууц мэдээллийг олж авах, мөрдөн байцаалтад нөлөөлөх оролдлого хийсэн гэж үзэж байгаа юм байна. Тодруулбал,  2007 оны сонгуулийн кампанит ажлыг нь гоо сайны “L'Oreal” компанийн хамтран эзэмшигч ЛилианБеттанкур хууль бусаар санхүүжүүлж байсныг гэрчлэх хувийн тэмдэглэлээ буцаан авах гэж оролдсон. Ингэхдээ Саркози нь Азиберийгтусалбал дараа нь Монакогийн вант улсад чухал албан тушаалд томилох боломжтойг хэлж байжээ.

Энэ бүх нууц хэлэлцээг явуулахдаа Саркози нь ПольБисмют гэгч огт байхгүй хүний нэрээр худалдан авсан сим карт бүхий утас ашиглаж, өмгөөлөгч Эрзог нь иргэний үнэмлэхгүйгээр авч болдог нэг удаагийн сим карт бүхий утас ашиглаж байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18