Украйны “Боинг” хөдөлгүүрийн гэмтлийн улмаас сүйрсэн байж болзошгүй

О.Шүрэнцэцэг
2020/01/09

Ираны арми Ирак дах Америкийн цэргийн баазууд руу пуужин харвасны дараахан Тегеран хотоос хөөрсөн Украйны зорчигч тээврийн “Боинг 737-800” загварын онгоц сүйрсэн эмгэнэлтэй явдал болсон байна. Ослын улмаас онгоцны багийн гишүүд ба зорчигчид гээд 176 хүн бүгд амиа алджээ. Үүний дараахан ослын шалтгааны талаар янз бүрийн таамаг дэвшүүлж эхэлсэн. Жишээлбэл, Арабын  зарим мэдээллийн хэрэгслүүд америкчууд хэзээ мөдгүй хариу цохилт өгч болзошгүй эгзэгтэй үе байсан тул Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем андууран буудаж унгасан байж болзошгүй тухай мэдээлж байсан. Гэвч онгоц нь Тегераны нисэх буудлаас хөөрснөөс ердөө 8 минутын дараа буюу нисэх буудлаас нэг их холдолгүй унасан нь тодорхой болсон. Иймд Ираны АДХ систем андуурсан гэх таамаглал ташаарсан гэдэг дээр ихэнх шинжээчид санал нийлж, хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас сүйрсэн гэдгийг хамгийн өндөр магадлалтай гэцгээх болсон. Ослоор амь хүрэгдсэн хүмүүсийн 82 нь Ираны, 63 нь Канад, 11 нь Украйны, 3 нь Английн, 4 нь Афганистаны, 10 нь Шведийн, 3 нь Германы иргэд тус тус байжээ.

Ослын газар ирсэн Ираны мэргэжилтнүүд онгоцны хар хайрцгийг олсон байна. Гэхдээ Ираны тал нь хар хайрцгийг Украйнд шилжүүлж өгөхгүй, өөрсдөө бие даан шалгахаар болсон аж.

Энэхүү ослын дараагаар бүс нутагт нислэг үйлдэж байгаа нисэх компаниуд онгоцнуудаа Иран, Иракийн агаарын орон зайгаар дайрахыг хориглож эхэлжээ.

Мөн энэ осол гарсан өдөр буюу нэгдүгээр сарын найманд Израйлын Тель-Авив хотоос Руанда улсын нийслэл Кигали руу нислэг нисэх гэж байсан “Боинг 737-800” онгоцны хөдөлгүүр шатсан хэрэг гарсан. Гэвч азаар онгоц зурвасаас тасрахаас өмнө түймрийг илрүүлэн шуурхай арга хэмжээ авсны ачаар онгоцонд байсан 100 гаруй зорчигчдыг ослын гарцаар буулган эсэн мэнд буцаасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18