Ирак дах Америкийн цэргийн баазууд руу Иран пуужин харвав

О.Шүрэнцэцэг
2020/01/09

Ираны эрх баригчид генерал КасемСулейманийг хөнөөсний хариуг АНУ-аас заавал авна гэж мэдэгдэж байснаа хэрэгжүүлж эхэлжээ. Тэд Ирак дах АНУ-ын цэргийн хоёр бааз руу баллистик пуужингаар харважээ. АНУ ба Иракийн мэдээлж байгаагаар Ираны дайралтын улмаас нэг ч цэргийн албан хаагч үрэгдээгүй аж. Иракийн Арми нь Ираныг 22 пуужин харваснаас 17 нь “Аль-Ассад” баазын орчим, таван пуужин нь “Эрбил” баазд туссан, дайралтын улмаас Америкийн болон Иракийн нэг ч цэрэг шархдаагүй, амиа алдаагүй гэсэн байна. Иракт байрлаж байгаа эвслийн бүрэлдэхүүний бусад улсууд ч мэдэгдэл хийж нэг ч цэрэг гэмтээгүй гэжээ.

Ингээд зогсохгүй CNN сувгийн мэдээлж байгаагаар Иракийн удирдлагууд Ираныг пуужингийн цохилт өгөх гэж байгаа урьдчилаад мэдэж байсан, мэдээллээ АНУ-ын удирдлагатай цаг алдалгүй хуваалцсан тул ямар ч хохирол амсаагүй юм байна.

Харин Ираны тв сувгуудаар пуужингийн довтолгоогоор Америкийн 80 цэргийн албан хаагч амиа алдсан гэж Ираны телевизийн сувгууд мэдээлсэн байна. Ингээд зогсохгүй Америкчуудын хариу довтолбол Саудын Арави дах Америкийн цэргийн баазын газрын хөрснөөс арчина гэж анхааруулсан байна.

Энэ бүхний үр дүнд үйл явдал цааш хэрхэн өрнөх нь ДональдТрампын шийдвэрээс хамаарахаар болж таарсан. Тэрээр нэгдүгээр есөнд Америкийн ард түмэнд хандан мэдэгдэл хийхдээ Ираны пуужингийн довтолгоо цэргийн баазуудад ялихгүй хохирол учруулсан төдий, нэг ч хүн гэмтээгүй гэсэн байна. Америкийн пуужингийн довтолгоог анхааруулах систем сайн ажилласан учраас ийнхүү хохирол амсаагүй гэжээ. Мөн хариу болгож Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ нэмж авна гэсэн байна. Үүнээс гадна БНХАУ, Их Британи, Герман, Франц, ОХУ-ыг Ираны цөмийн хөтөлбөрийн талаар шинэ тохиролцоо хийхээр ажиллах хэрэгтэй гэсэн байна.

Мөн АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер НэнсиПэлоси нь Ерөнхийлөгч Трампыг цаашид Ираны өдөөн хатгасан үйлдэл хийхгүй байхыг уриалжээ. Тэрээр АНУ болон дэлхийн нийт дайн эхлүүлэхийг хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн байна.

Ингэснээр ямар ч байсан хоёр улсын хооронд аймшигт дайн дэгдэхгүй нь ойлгомжтой боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18