Австралид эрх баригчид цэвэр усны дутагдлыг арилгахын тулд 10 мянган тэмээг устгана


Австралид дэгдээд байгаа ойн түймрийн улмаас ундны усны дутагдал үүссэн тул Засгийн газар нь асуудлыг шийдэхийн тулд олон мянган тэмээг устгалд оруулахаар шийдсэн тухай “The Hill” бичсэн байна. Цэвэр усны дутагдлыг арилгах талаар судалгаа явуулсан Австралийн Засгийн газар нь ойн түймрийг унтраахад шаардлагатай усыг тэмээнүүд дэндүү их хэрэглэж байна гэсэн дүгнэлт хийсэн тул ийнхүү устгахаар болсон байна. Зэрлэгшсэн тэмээг устгах ажлыг Австралийн уугуул иргэд гол төлөв амьдардаг хойд нутагт явуулах юм байна. Таван өдөр үргэлжлэх устгалын үеэр 10 мянга гаруй тэмээг буудах ёстой гэнэ.

                                              

Австралид бизнесменүүд ачаа тээвэрт ашиглах зорилгоор ганц бөхт тэмээг 19 дүгээр зууны сүүлээр Аравийн хойгоос оруулж ирсэн байдаг. Анх ердөө зургаан тэмээ оруулж ирж байсан. Түүнээс хойш техникийн хөгжлийг дагаад тэмээний хэрэгцээ үгүй болоход алдагдсан, суллан тавьсан тэмээнүүд Австралийн халуун цаг агаарт богино хугацаанд дасан зохицож үржих болсон. Австралид тэмээн тоо толгойг хязгаарлаж чадах байгалийн махчин араатан үгүй тул тоо толгой нь богино хугацаанд өссөөр одоогийн байдлаар 300  мянгаас 750 мянга хүртэлх тооны ганц бөхт тэмцээ байгаа гэсэн тооцоо гарчээ. Түймэргүй ердийн үед ч тэмээнүүд нэг худаг дээр 200 гаруй тоо толгойгоор цуглаж хонь болон бусад амьтадыг усгүй үлдээх явдал элбэг байж.

 

Австралийн хойд нутагт гантай байгаа тул тэмээнүүд усыг илүү ихээр хэрэглэх болсон нь уугуул иргэдийн суурин газрууд хямралд ороод байгаа гэнэ. Жишээлбэл, тэмээн сүрэг ус хайн уугуул иргэдийн орон байр руу дайран орж, дэд бүтцийн байгууламжуудын эвдсэн хэрэг бүртгэгдээд байгаа аж.

 

Австралид ойн түймэр өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тасралтгүй үргэлжилж байгаа юм. Түймрийн улмаас 19 хүн амиа алдаж, олон  мянган байшин барилга шатаж, олон сая араатан амьтад устаад байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18