Израйлыг АНУ ба Иран хоорондын мөргөлдөөнд оролцох ёсгүй гэжээ


Израйлын Ерөнхий сайд БиньяминНетаньяху АНУ ба Ираны хооронд дэгдэж магадгүй дайнд улс орон нь татагдан оролцох ёсгүй гэж мэдэгдсэн тухай “Anadolu Ajansi” мэдээлж байна. Нетаньяху нь Сайд нарын зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ Ираны генерал КасемСулейманийг хөнөөсөн хэргийг АНУ үйлдсэн, энэ хэрэгт Израйл ямар ч хамааралгүй гэдгийг онцолсон байна. Гэхдээ АНУ нь өөрийгөө хамгаалах арга хэмжээ, түүний дотор өрсөн цохилт хийх бүрэн эрхтэй гэж мэдэгджээ.

 

Энэ зуур АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нь сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ Ирантай дайтах тохиолдолд олон улсын дүрмийг баримтлан соёлын өвд багтах объектууд руу нь дайрахгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр өмнө нь Ираны 52 объект, түүний дотор соёлын өв гэж тооцогддог барилга, байгууламжуудад цохилт өгөхөд бэлэн гэж мэдэгдэж байсан юм. Трамп 52 объект гэсэн тоог зүгээр нэг гаргаж ирээгүй шинжээчид онцолсон байна. 1979 онд Иранд гарсан лалын хувьсгалын дараагаар шашны хэнээтнүүд Тегеран хот дах АНУ-ын Элчин сайдын яамыг дайран эзэлж 66 ажилтныг нь барьцаалсан байдаг. Америкийн тагнуулын албад тусгай ажиллагаа явуулснаар 14 хүнийг суллуулж чадсан бол 52 хүнийг нь шашны хэнээтнүүд 444 өдөр барьцаанд байлгаад 1981 онд Алжирт гэрээ байгуулсны дараагаар суллан явуулсан байдаг. Тухайн үедээ Алжирын гэрээгээр АНУ нь лалын хувьсгал гарч төрийн эргэлт гарсан ч цаашдаа Ираны дотоод хэрэгт оролцохгүй, Ираны гадаад банкнууд дах дансны битүүмжийг авч, худалдааны хориг арга хэмжээгээ цуцлах үүрэг хүлээсэн.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18