Британийн Ерөнхий сайдыг эгзэгтэй үед амралтаа цуцалсангүй гэж шүүмжлэв

Н.Мижидмаа
2020/01/07

Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг Ираны генерал КасемСулейманитай холбоотой хэрэг явдлын дараагаар нэн Карибын тэнгис дэх амралтаа таслан эргэж ирсэнгүй гэж шүүмжилжээ. Тухайлбал, Британийн парламент дах сөрөг хүчний Лейборист намын тэргүүн Корбин нь Жонсоныг Их Британи төдийгүй дэлхийн нийтийн хувьд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй асуудлыг шийдэхийн тулд амралтаа зогсоон нутагтаа эргэж ирсэнгүй гэж шүүмжилжээ. Парламентын өөр нэг гишүүн ЭмилиТорнберри нь  Жонсоныг Засгийн газрын онцгой байдлын хорооны хуралдаанд оролцохын оронд далайн эрэг дээр наранд биеэ ээн хэвтэж байна гэж шүүмжилсэн байна. Парламентын өөр нэг гишүүн нь Засгийн газрын тэргүүн сайд нь ийм чухал асуудлын талаар мэдэгдэл хийлгүй дэндүү удсан нь байж боломгүй зүйл гэжээ.

Жонсон нь Сулейманийн аллагаас гурав хоногийн дараа л энэ талаар тайлбар хийсэн. Тэрээр “Генерал КасемСулеймани нь манай ашиг сонирхолд заналхийлж, бүс нутагт гарсан зохисгүй үйл явдалд буруутай. Тэрээр мянга мянган энгийн иргэд ба өрнөдийн мэргэжилтнүүдийн үхэлд хүргэсэн үйл явдалд голлох үүрэг гүйцэтгэсэн учраас бид амиа алдсанд нь харамсал илэрхийлэхгүй” гэсэн юм.

Жонсон нь Британийн хатан хааны гэр бүлийнхэн, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, томоохон бизнесменүүд, одууд амардаг Карибын тэнгис дэх Мюстик арал дээр амарч байгаа гэж “The Times” сонин тодруулжээ. Энэ арал орчмын усыг Британийн цэргийнхэн эргүүл хийн хамгаалж байдаг аж.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18