Японы Ерөнхий сайд Хойд Солонгосын удирдагтай болзол тавилгүйгээр уулзахад бэлэн

Н.Мижидмаа
2020/01/07

Японы сайд АбэШинзо нь ямар болзол тавилгүйгээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтэй уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр шинэ он эхэлсэнтэй холбогдуулсан хийсэн хэвлэлийн бага хурал хийхдээ “Хамгийн чухал асуудал болох хулгайлагдсан иргэдийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийн тулд би Ким Жон Ун тэргүүлэгчтэй ямар нэг болзол нөхцөл тавилгүйгээр биечлэн уулзахад бэлэн байна” гэжээ.

Абэ нь Хойд Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн талаараа сүүлийн хэдэн сарын турш нэг бус удаа мэдэгдэж байгаа юм. Өнгөрсөн зууны 70-аад оны үед Хойд Солонгосын тагнуулын албаныхан  хулгайлсан япончуудын нутагт нь буцаах хэрэгт ахиц гаргах үүднээс ийм уулзалт хийх зайлшгүй шаардлагатай гэж Абэ үзэж байгаа аж.

Хулгайлагдсан иргэдийн асуудал нь хоёр орны харилцаан дах хамгийн эмзэг сэдвийн нэг юм. Хойд Солонгос нь Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ 2002 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч, таван хүнийг нутаг буцахыг зөвшөөрсөн байдаг. Бусад хүмүүсийг нас барсан гэж мэдэгдээд төрөл төрөгсдөд нь цогцсыг нь явуулсан ч шинжилгээ хийх явцад алга болсон хүмүүсийн цогцос гэдгийг нь тогтоож чадаагүй юм.

Иймд 2014 оны тавдугаар сард Япон ба Хойд Солонгосын Засгийн газрууд нь япон иргэдийг хулгайлсан хэргийн талаар хамтарсан мөрдөн байцаалт явуулахаар тохиролцсон ч Пеньяны санаачилгаар энэ зорилгоор байгуулсан хамтарсан комиссыг татан буулгасан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18