Иран эрх баригчид АНУ-ыг хоёр дах Вьетнамтай тулгарна гэж анхаарууллаа

Н.Мижидмаа
2020/01/07

Ираны дээд удирдагчийн зөвлөх АлиАкбарВелаяти нь АНУ-ын цэргээ нэн даруй Ойрх Дорнодоос гаргаагүй тохиолдолд харамсана гэж анхааруулсан байна. Тэрээр “АНУ нь Сулейманийн аминд хүрснээр том тэнэг зүйл хийсэн тул одоо хоёр дах Вьетнамтай тулгарах болно” гэж мэдэгдсэн байна. Вьетнамын дайнд АНУ нь 1965-1973 онуудад эрчимтэй оролцсон байдаг. Энэ хугацаанд АНУ-ын 58 мянган цэргийн албан хаагч амиа алдаж, 303 мянга нь шархадсан байдаг. Дайнд АНУ-ын дэмжиж байсан Өмнөд Вьетнам ялагдсан.

Америк ба Ираны харилцаа Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш эрс муудаж эхэлсэн ч хэзээ ч одоогийн шиг хурцадаж байгаагүй юм. Өнгөрсөн оны сүүлээр АНУ нь Ирак ба Сири дэх Ираны дэмжлэгийг авдаг "КатаибХезболла"шиаг дагагчдын бүлэглэлд агаараас цохилт өгч олон арван хүний аминд хүрснээр ээлжит удаагийн хурцадмал байдал эхэлсэн. Үүний дараагаар шиаг дагагч жагсагчид Багдад дах АНУ-ын Элчин сайдын яам руу дайрч, элчин сайд нь зугтсан. Трампэнэ бүхэнд Ираныг буруутгаад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн шөнө Багдад хотын нисэх буудалд тусгай ажиллагаа явуулах тушаал өгсөн. Энэхүү ажиллагааны явцад Ираны тусгай хүчний командлагч КасемСулеймани болон Иракийн шиаг дагагчдын сайн дурын хүчний орлогч дарга Абу Махди аль-Мухандис нар амиа алдсан. Энэ бүхний хариуд Ираны удирдлага АНУ-ын цэргийн объектуудад заавал хариу цохилт өгнө гэж мэдэгдсэн. Трамп хариуд нь Ираны 52 объектод цохилт өгнө гэж анхааруулсан.

Ирак нь Америкийн явуулсан ажиллагааг тусгаар тогтнолд халдсан хэрэг гэж мэдэгдээд газар нутгаасаа Америкийн цэргийн баазуудыг нэн даруй гаргах шийдвэр гаргасан. Трампын гаргасан шийдвэрийг бүс нутагт томоохон дайн дэгдэх хэмжээнд хүргэлээ гэж БНХАУ, ОХУ зэрэг орнууд төдийгүй АНУ-ын Конгресс дэх Ардчилсан намын олонх эрс шүүмжилж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18