АНУ-ын эрх баригчид Нидерландба Хятадад компаниудын 150 сая долларын наймааг цуцлуулжээ

Н.Мижидмаа
2020/01/07

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын захиргаа нь Нидерландын компанийг Хятадын бичил электроникийн үйлдвэрлэлд зориулан өндөр нарийвчлалтай төхөөрөмж нийлүүлэх гэж байсныг болиулсан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.

2018 онд Нидерландын “ASML” компанийг Хятадын компанид хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд зориулсан хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж зарах зөвшөөрөл олгосон байжээ. “EUV” гэж нэрлэгддэг энэхүү технологийг ашиглан хагас дамжуулан интеграл схем үйлдвэрлэх төхөөрөмжийг Хятадад зарах гэж байгааг Америкийн тагнуулын алба олж мэдээд удирдлагадаа мэдээлсэн байна. Үүний дараа АНУ-ын холбогдох албаны хүмүүс энэ наймааг өөрсдөө хориг арга хэмжээ авч цуцлах боломжийг сар гаруй судалсан аж. Мөн EUV технологийг хятадуудад зарах зөвшөөрлийг цуцлуулах талаар Нидерланд улсын албаны хүмүүстэй дөрвөн ч удаа уулзан хэлэлцээ хийсэн байна. Улмаар 2019 оны долоодугаар сарын 18-нд Нидерландын Ерөнхий сайд Марк Рюттег Вашингтонд албан ёсоор айлчлах үеэр нь зөвшөөрлийг цуцлуулах, наймааг болиулах асуудлыг ахин хөнджээ. Ингэхдээ хамгийн орчин үеийн гэгддэг технологийг Хятадын компанид шилжүүлэн өгснөөр учрах хортой үр дагаврын талаар тагнуулын албаны тайланг Ерөнхий сайдад өгч танилцуулсан байна.

Ийнхүү Элчин сайдаас эхлээд хамгийн өндөр түвшинд хүртэл маш хүчтэй шахалт үзүүлсний дараагаар Нидерландын тал“ASML” компанид өгөөд байсан Хятад руу орчин үеийн төхөөрөмж экспортлох лицензээ сунгахгүй байхаар шийджээ. Ингэснээр Хятад руу ачихаар бэлдээд байсан 150 сая долларын үнэтэй төхөөрөмж Нидерландад үлдсэн байна.

“ASML” компани нь Хятад дах худалдан авагчийнхаа нэрийг хэзээ ч дурдаж байгаагүй ч “Nikkei Asian Review” сонин худалдан авагч нь Хятадын “Semiconductor Manufacturing International Corp” (SMIC) гэж мэдэгдсэн.

Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу Хятад руу экспортлох гэж байгаа бүтээгдэхүүн дэх эд ангийн 25 ба түүнээс дээш хувийг АНУ-д үйлдвэрлэсэн тохиолдолд АНУ нь ийм бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөл авахыг шаардах эрхтэй юм байна. Иймд АНУ-ын Худалдааны яам нь “ASML” компанийн бүтээгдэхүүнд аудит хийж шалгахад энэ дүрмийг ашиглах боломжгүй болох нь ойлгомжтой болжээ. Үүнээс болоод Нидерландын албан хүмүүстэй дөрвөн ч удаа хэлэлцээ хийж, эцэст нь арга буюу Ерөнхий сайдад нь тагнуулын тайлан дүгнэлтээ танилцуулж байж наймааг зогсоосон нь энэ аж. Иймд АНУ-ын Худалдааны яам нь цаашдаа “ASML”-ийнх шиг орчин үеийн тоног төхөөрөмжтэй холбоотой зарим тохиолдолд дээрх 25 хувийн босгыг бүр багасгах боломжийг судалж байгаа аж.

Сонирхолтой нь, 2019 оны дөрөвдүгээр сард “ASML” компанийн АНУ дах салбарын шинжлэх ухаан судалгааны хэлтэст ажиллаж байсан өндөр албан тушаалтай хүмүүс компанийн нууц мэдээллийг Хятадын “XTAL” компанид дамжуулж, “ASML” компанид олон зуун сая еврогийн хохирол учруулсныг компанийн хамгаалалтын алба илрүүлсэн тухай Нидерландын “Het Financieele Dagblad” сонин мэдээлж байжээ. Хятадын “XTAL” компани нь хулгайлсан мэдээллээ ашиглан “ASML” компанийн бүх том үйлчлүүлэгчдийг өөртөө татах гэж оролдсон ч бүтэлгүйтэн 2018 онд дампуурлаа зарласан аж. Харин энэхүү “XTAL” компанийн үүсгэн байгуулсан толгой компани нь “Dongfang Jingyuan” гэдэг өөр нэг компани байсан гэж “Het Financieele Dagblad” сонин мэдээлж байсан. Улмаар “Dongfang Jingyuan” компани нь Хятадын шинжлэх ухаан ба техникийн яамтай нягт холбоотой ажилладаг, бичил электроникийн зах зээл дээр Хятадын байр суурийг бэхжүүлэх зорилгоор Хятадын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авдаг гэж бичиж байсан юм. Гэсэн хэдий ч “ASML” компани нь тухайн үедээ дотоод мөрдлөг хийгээд Хятадын Засгийн газар мэдээлэл хулгайлахад оролцсон гэх нотолгоо илрүүлээгүй гэж мэдэгдэж байсан юм. Ингээд зогсохгүй 150 сая долларын үнэтэй хамгийн орчин үеийн төхөөрөмжөө нийлүүлэх боломжгүй болсон ч “ASML” компани нь экспорт хийх зөвшөөрөл авах хүсэлтээ дахин явуулсан гэж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18