Хөшигний ард: Тод каннам эмнэлгээр үйлчлүүлж байгаад амиа алдсан бүсгүйн хэргийн мөрөөр...

Н.Мижидмаа
2020/01/03

Хөшигний ард: Тод каннам эмнэлгээр үйлчлүүлж байгаад амиа алдсан бүсгүйн хэргийн мөрөөр... Зариг.мн сайт “Хөшигний ард” нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг Эрдэнэт хотоос бэлдлээ. Есөн сарын өмнө Эрдэнэт хотын иргэн, 29 настай Г.Одмаа Улаанбаатар хотод байх Тод каннам эмнэлгээр үйлчлүүлж байгаад амь насаа алдсан юм. Түүний амиа алдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт дуусаж, шүүхийн шатанд иржээ. Талийгаачийн цогцост хийсэн ШШҮХ-ийн шинжилгээний дүн “Бутарсан өөх тархины судсыг бөглөж тархи үхэжсэн” гэсэн дүн гарсан байна Мөн НМХГ болон шинжээчийн дүгнэлтээр Тод каннам эмнэлэг нь гоо сайхны мэс ажилбар хийх тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн эмчгүй, эмнэлгийн тусгай зориулалтын байр, хэрэгсэлгүй, хаяг байршлын зөрчилтэй атал тухайн мэс заслыг хийсэн нь тогтоогдоод байна. Гэвч уг хэрэгт яллагдагчаар тус эмнэлгийн Ерөнхий эмч Д.Тодномбат, мэдээгүйцүүлэлтийн эмч Б.Мөнгөнчимэг нарыг татаж “Санаандгүйгээр” хүний амь хөнөөсөн хэргээр зүйлчилсэн байна. Талийгаач айлын ганц охин бөгөөд мөн ганц охинтой. Хорвоо дээр өнчрөн үлдсэн ээж аав, төрсөн гэр, мөрөөдлөө биелүүлэн ажиллуулж байсан Солонгос хоолны ресторан, хамт олных нь байдлаас сурвалжлан бэлтгэсэн нэвтрүүлгээ хүргэж байна. Энэ хэрэг “САНААНДГҮЙ” хүний амь хөнөөсөн хэрэг мөн үү???


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18