Польш улс удахгүй Франц, Германаас олон танктай болж магадгүй

Н.Мижидмаа
2020/01/03

Франц, Германы удирдлагууд батлан хамгаалах салбарын хамтарсан хөтөлбөрүүддээ Польшийг оролцуулахгүй байгаагаас Варшав нь АНУ-ын зэвсэг, техникийг гол төлөв худалдан авдаг болж байгаа тухай Германы “Die Welt” сонин анхааруулжээ. Хамгийн сүүлд гэхэд танк эсэргүүцэгч зөөврийн пуужингийн систем Франц, Германд байсаар атал АНУ-аас 400 сая доллароор 20 ширхэг төхөөрөмж, сум сэлбэгийн хамт худалдан авал гэрээ байгуулжээ. Ингээд зогсохгүй Германы “Леопард” танкнуудыг илүү олон тоотой, илүү сүүлийн үеийн өөр улсын танкаар солихоор төлөвлөж байгаа гэж мэдээлсэн байна.

Ийнхүү Франц, Германы удирдлага НАТО-ийн зүүн жигүүрийг хамгаалах ёстой гол улсыг батлан хамгаалах шинэ техник, түүний дотор байлдааны үндсэн танк боловсруулах хөтөлбөртөө урихгүй байгаагаас Польш нь АНУ-ын зэвсгийг худалдан авдаг хэмжээгээрээ Саудын Аравийн дараа орох улс болж хувираад байгаа аж.

Хэрэв байдал энэ чигээрээ үргэлжилсэн хэвээр байвал Польш Америкаас бүр ч их зэвсэг худалдан авч, Европын үйлдвэрлэгчид маш их боломж алдсаар байх болно гэдгийг “Die Welt” сонин анхааруулсан байна. Ингээд ч зогсохгүй зөвхөн АНУ гэлтгүй бусад улс орнууд Европын түншүүдийг орлон Варшавт сүүлийн үеийн зэвсэг, техник нийлүүлэхэд бэлэн байгаа гэжээ. Жишээлбэл, Өмнөд Солонгос нь Польшийн онцлог шаардлагад нийцүүлэн өөрчилсөн К2 загварын танкаа зарахад бэлэн байгаа  гэдгийг мэдэгджээ. Хамгийн гол нь Өмнөд Солонгос нь шинэ танкаа зүгээр нэг зараад зогсохгүй бүх дагалдах технологийг шилжүүлэхэд бэлэн байгаа юм байна. Иймд Польш нь Өмнөд Солонгосоос 800 танк худалдан авах гэрээ байгуулахаар хэлэлцээг эхлүүлээд байгаа гэдгийг анхааруулжээ. Хэрэв энэ гэрээг байгуулбал Польш нь Франц, Германыхыг нийлүүлснээс ч олон танктай улс болж хувирна гэж “Die Welt” сонин дүгнэжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18