Тайваны жанжин штабын дарга нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

Н.Мижидмаа
2020/01/03

Тайваны армийн өндөр албан тушаалтнуудын сууж явсан онгоц Тайбэйн ойролцоо осолдсоны улмаас жанжин штабын дарга хурандаа генерал ШэньИмин болон бусад зургаан хүн амь үрэгдсэн тухай “dw.com”мэдээлсэн байна.

Шинэ Тайбэй дэх уулархаг бүсэд нисэж явсан онгоц сүйрэхэд арлын улсын жанжин штабын дарга болон бусад зургаан хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна. Тайваны нисэх хүчний UH-60M Blackhawk нисдэг тэрэг шинэ жилийн ёслолын арга хэмжээнд оролцохоор ТайбэйнСуньшин дэх нисэх баазаас хөөрч, арлын сүүн хойд хэсэгт оршин Илань гацаа руу нисэх ёстой байсан ч Уайл нэртэй уулархаг газар осолд орж,  радарын дэлгэцээс алга болсон гэж “AP” агентлаг тодруулсан байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар нисдэг тэрэг ослын газардалт хийсний улмаас ингэж олон хүн амиа алджээ. Нисгэгчид нь туршлагатай хүмүүс байсан гэж байна. Хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ.

Амь үрэгдсэн ШэньИмин нь 2019 оны долоодугаар сард жанжин штабын даргаар томилогдсон. Үүнээс өмнө Тайвань арлын цэргийн нисэх хүчнийг командалж байсан. Түүнийг командлагч байхад Тайвань нь Америкаас хамгийн сүүлийн үеийн F-16V сөнөөгч онгоц худалдан авч техникийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байсан юм. Мөн ШэньИмин нь БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми арлыг чөлөөлөхөөр дайрсан тохиолдолд Тайваны жанжин штабыг удирдах ёстой байжээ.

Тайван арлын Үндэсний батлан хамгаалахын орлогч асан Эндрю Янг энэ талаар ярихдаа ШэньИмин болон бусад өндөр албан тушаалт цэргийнхэн амиа алдсан нь янз бүрийн халаа сэлгээ хийхэд хүргэх ч тэр бүхэн нь энэ сарын 11-нд болох Тайваны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхгүй гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18