Мэдээлэл холбооны экс сайдыг бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/31

Мэдээлэл холбооны экс сайдыг бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ Вьетнамын шүүх Мэдээлэл холбооны сайд асан Нгуен Бак Шоныг улс оронд их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн тухай “Sindonews” мэдээлжээ. Экс сайд нь төрийн компаниар илэрхий алдагдалтай худалдан авалт хийлгэхийн тулд 3 сая долларын хахууль авсан юм байна. Вьетнамын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас энэ талаар гаргасан мэдэгдэлд “Нгуен Бак Шон нь төрийн мэдлийн Mobifone компанийг “Audio Visual Global” компанийн 95 хувийн хувьцааг худалдан авах гэрээг зөвшөөрүүлэхийн тулд авлига авсан хэрэгт буруутгагдсан” гэж дурдсан байж. 2015 оны сүүлээр Вьетнамын “MobiFone” компани нь 383,7 сая доллароор “Global Audio Visual” компанийн ихээхэн хэмжээний хувьцааг худалдан аваад байсан юм. Үүнээс болж Вьетнамын Засгийн газар санхүүгийн асар их алдагдал хүлээсэн. Энэ хэргийг мөрдөн байцаах явцад Вьетнамын хууль сахиулагчид олон зуун төрийн албан тушаалтнуудыг шалган саатуулсан авлигын хамгийн том хэрэг болсон. Шүүхээс тус хэрэгт буруутай гэж өөр 11 хүнд хоёроос 23 жил хүртэл хорих ял оноожээ. “MobiFone” нь Вьетнамын үүрэн телефоны хамгийн том гурван операторын нэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18