Туркмений Ерөнхийлөгч циркт морь унаж чадвараараа гайхуулжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/31

Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов циркийн ажилтнуудын өмнө морь унах чадвараа харуулсан байна. Туркмеийн Ерөнхийлөгч нь Олон улсын ахалтек үүлдрийн адууны морин спортын талбайд циркийн ажилтнуудтай уулзах энэ үйл явдал болсон аж. Ерөнхийлөгч нь циркийн ажилтнуудын ур чадварыг ганцаар үзэж сонирхсоны дараа тэдэнд хайртай хурдан хүлэг “Ровач” тухай өөрийн зохиосон рэп дууны бичлэг бүхий шинэ жилийн бэлэг барьжээ. Дараа нь Ак ел буюу “Гэгээн зам” нэртэй ахалмек үүлдрийн морь унан тоглолтын талбарыг тойроход циркийн ажилтнууд морь унах чадварыг нь өндрөөр үнэлэн алга ташсан байна. Туркмений төрийн мэдлийн “TDH” агентлаг энэхүү дурсгалт үйл  явдлын талаар мэдээлэхдээ “энэ үеэр төрийн тэргүүний яруу найргийн онгод орж, төрөлх ард түмнээ “гэгээн замаар гэрэлт ирээдүй өөд өсөн дэвших болтугай” гэсэн ерөөлийн бэлэгт үгс мэндэлсэн байна” гэжээ. Энэ тухай бичлэг YouTube дээрх “Watan Habarlary” суваг дээр тавигдсан байна. Энэ зуур Туркменд шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан зарим төрлийн бүтээгдэхүүнийг улсын үнээр авах боломжийг зарим мужийн иргэддээ олгосон тухай сөрөг хүчний “Азатлык” агентлаг мэдээлсэн байна. Тухайлбал, Туркменбад  хот болон зарим мужийн өрх болгонд 5 литр хөвөнгийн цэвэрлээгүй тос, 5 кг гурилыг улсын үнээр, өөрөөр хэлбэл зах зээлийнхээс хавьгүй хямдаар худалдаж авахыг зөвшөөрчээ. Туркменд хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг улсаас тогтоосон хатуу үнээр хямд борлуулдаг улсын дэлгүүрийн систем гэж байдаг. Ингэж хямд үнээр хүнсний бүтээгдэхүүнийг иргэддээ борлуулахыг иргэд нь “хүнс тараах” гэж нэрлэдэг юм байна. Гэхдээ хүнсийг хамаагүй тараагаад байдаггүй, хатуу заасан хэмжээтэйгээр, дайвар бараа худалдаж авах нөхцөлтэй зардаг гэж байна. Жишээлэхэд, шинэ жилийн баярыг тохиолдуулсан тараалтыг авахын тулд өрх бүр улсын үйлдвэрийн огт борлогддоггүй 250 граммын боодолтой цөцгийн тосыг 4 ширхгийг худалдан авах ёстой болсон аж. Туркмений бусад хотуудад иргэд нь хямдруулсан үнээр элсэн чихэр, өндөг, ургамлын тосыг хязгаарлагдмал хэмжээгээр худалдан авах боломжтой болсон ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18