Киргизийн Засгийн газар алтны компанийн мөнгөөр хорт хавдрын эмчилгээний төхөөрөмж авна

О.Шүрэнцэцэг
2019/12/30

Киргиз Эрүүл мэндийн яам алт олборлолтын “Кумтор Голд компани”-с өгсөн 7 сая долларыг эмчилгээний өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан тухай Засгийн газрынх нь хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Тодруулбал, 3 сая 875 мянган доллароор  Киргизийн хавдар судлал ба цус судлалын төвд зориулан хорт хавдрын эмчилгээнд ашиглагддаг шугаман хурдасгуурын төхөөрөмж хоёр багцыг худалдан авсан аж. Эдгээр төхөөрөмжийг дараа жилийн гуравдугаар сард төхөөрөмжийг нийлүүлэх юм байна.

Үүнээс гадна ФИФА болон хилийн чанад дах донорууд нь нийслэл Бишкект хөл бөмбөгийн шинэ төв барихад зориулан 10 сая доллар цуглуулсан, барилгын ажил удахгүй эхэлнэ гэж  мэдээлсэн байна. Хөл бөмбөгийн төв нь бэлтгэл сургуулилт хийх хэд хэдэн талбайд, захиргааны байр, эмнэлгийн төв ба зочид буудлаас бүрдэх аж. Одоо төвийг барих газрын асуудлыг хотын удирдлагууд шийдэж байгаа юм байна. Цаашдаа Киргизийн хөл бөмбөгийн холбоо нь тус төвийг ашиглалтад орсны дараагаар Бишкек хотын удирдлагын мэдэлд шилжүүлэх бодолтой байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18