Хятад ирэх жил Ангараг, Сар руу хиймэл дагуул хөөргөж, анхны станцыг тойрог замд гаргана

О.Шүрэнцэцэг
2019/12/30

Энэ сарын 27-нд БНХАУ нь “Венчан” сансрын буудлаас “Шицзянь-20” холбооны хиймэл дагуул тээсэн “Чанчжэн-5” нэртэй хүнд ангиллын пуужингаа амжилттай хөөргөж туршсан. Энэхүү хүнд ангиллын 2017 онд хийсэн өмнөх туршилт бүтэлгүйтэж байсан. Харин энэ удаад ийнхүү амжилттай болсноор Хятад нь дараа жилээс сансрын гурван шинэ төслөө хэрэгжүүлж эхлэх боломжтой болсон тухай SpaceNews мэдээлсэн байна. Энэ гурван төсөлд хүнд ангиллын пуужин ашиглах шаардлагатай.

Эхнийх нь Ангараг гараг руу Хятадын автомат ажиллагаатай хиймэл дагуул хөөргөх төсөл. 2020 оны долоо эсвэл наймдугаар сард Ангарагийн тойрог замын хиймэл дагуул ба гадаргаар нь аялах өөрөө явагч бүхий пуужинг хөөргөнө гэж төлөвлөөд байгаа юм байна.

Хоёр дах нь 2020 оны сүүлээр Сар руу хөөргөх “Чанъэ-5” төсөл. “Чанъэ-5” нь Сарны хөрсний дээжийг газар дээр авчрах өөр гарагийн гадаргуу хүрээд буцаж ирэх төсөл болно.

Гурав дах нь дэлхийн тойрог замд Хятадын анхны сансрын станцын модулийг гаргах төсөл. “Тяньхэ” нэртэй суурь модуль нь ирээдүйн станцын удирдлагын төв байх бөгөөд түүнийг 2020 он дуусахаас өмнө хөөргөхөөр төлөвлөжээ. Дараагаар нь “Вэньтянь”, “Мэнтянь” гэсэн туршилтын модулиудыг хөөргөснөөр 2022 онд Хятадын сансрын станц ашиглалтад орох юм байна.

Хятад нь сансрын салбарт төдийгүй газрын, бүр тодруулбал газрын гүнийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр Өвөр Монголын төв Хөх хотод анхны метро үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Хөх хотын метро нь 21,72 км урттай, хотын дөрвөн дүүргээр дамжсан 20 зогсоолтой гэж байна. Метроны галт тэрэг нь нэгэн зэрэг 2062 зорчигч тээвэрлэн цагт 80 км хурдлах чадвартай гэжээ.

Хөх хотын метроны “Hohhot Urban Rail Transit Co., Ltd” компанийн тэргүүн нь метроны шугам нь нийтийн тээврийн ачааллыг бууруулах зорилготой гэж мэдэгджээ. Хятадын авто машины зам тээврийн хамгийн муу нөхцөлтэй 10 хотын нэг нь 3 сая хүнтэй Хөх хот байсан бол одоо метротой болсноор байдал сайжирна гэж мэргэжилтнүүд тооцжээ.

БНХАУ-д энэ оны байдлаар метроны ажилладаг шугам бүхий 30 хот байсан бол 2020 онд шинэ шугамууд ашиглалтад орсноо метротой хотын тоо 50 хүрэх юм байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18