Украйны Засгийн газар ба салан тусгаарлагчид олзны хүмүүсээ солилцжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/30

Украйны Засгийн газар сүүлийн хоёр жилийн хугацаанд анхны удаад Донбасс ба Луганск дахь салан тусгаарлагчидтай олзны хүмүүсээ солилцсон байна. Ням гарагт болсон солилцооны үеэр Донбасст олзлогдсон 51 хүн, Луганскт олзлогдсон 25 хүнийг Украйны талд буцаан өгсөн бол Киев нь Донбасст  61, Луганскт 63 олзны хүнийг нь буцаан өгсөн гэж байна.

Солилцоог Олон улсын Улаан загалмайн хороо ба Европын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны зөвлөлийн төлөөлөгчдийн ажиглалт дор явуулсан байна. Ийнхүү хоёр жилийн дараа олзны хүмүүсээс солилцож байгаа ОХУ, Герман, Францын удирдлагууд удахгүй Минскийн тохиролцоог дайтагч талууд бүрэн хэмжээгээр биелүүлж эхлэх, улмаар Украйн дах иргэний дайн зогсохыг эхлэл өндрөөр үнэлсэн байна.

Украйны удирдлага нь босогчдод олзлогдоод буцаж ирсэн хүмүүст тооцох ёстой эрүүгийн, захиргааны гэх мэт бүх хэргийг шүүхээс хүчингүй болгоно гэсэн амлалт өгсөн гэж байна. Харин Киевийн буцаасан хүмүүсийн дунд Донбасс, Луганскийн хүмүүс бараг байгаагүй гэж салан тусгаарлагчид онцолсон байна. Олзны гэгдэн Донбасс, Луганскт солилцоогоор ирсэн хүмүүсийн дийлэнх нь Мариуполь, Красноармейск, Краматорск, Харьков зэрэг хот Киевийн хяналтад байдаг хот тосгоны оршин суугчид байсан, мөн Оросын иргэн сайн дурын дөрвөн хүн, Бразилийн иргэн нэг хүн босогчдын талд ирсэн гэж мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө 2017 оны арванхоёрдугаар сарын 27-нд иргэний дайны оролцогч талууд олзны хүмүүсээ солилцож байсан юм. Тэр үед Киев нь салан тусгаарлагчдад 233 олзны хүнийг нь буцаан өгч байсан бол босогчид Украйнд 73 хүн хүнийг нь буцаан өгч байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18