Турк шаардлагатай гэж үзвэл Ливид армиа оруулна

Н.Мижидмаа
2019/12/25

Ливи дэх иргэний дайн улам ээдрээтэй болсоор байна. Сирийн иргэний дайны талаарх элдэв дуулианы улмаас энэ улсад олон жилийн турш үргэлжилж байгаа иргэний дайн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд тэр бүр өртөөд байдаггүй байсан. Тэгвэл сүүлийн үеэс гол хоёр өрсөлдөгчийн нэг нь нийслэл Триполийг эзлэх ажиллагааг эрчимжүүлж, үүнийг нь Туркийн удирдлага эрс эсэргүүцэх болсноор байдал тун ээдрээтэй болжээ.

Турк нь өнгөрсөн долоо хоногоос Ливийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг дэмжих зорилгоор армийн тусгай хүчний цэргүүдийг Триполи руу явуулж, их хэмжээний зэвсэг, техникээр тусламж үзүүлж эхэлсэн. Гэвч эсрэг тал нь Триполи хотыг эзлэх ажиллагаагаа зогсоогүйгээр барахгүй улам идэвхжүүлсэн.

Өчигдөр Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч ИбрагимКалын сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ Турк нь шаардлагатай гэж үзвэл Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг аврахын тулд армиа Ливи руу оруулж магадгүй тухай мэдэгдсэн байна. Тэрээр “Дэлхий дахинаа болж байгаа үйл явдалтай уялдуулаад зөвшөөрөл авах хэрэг гарч магадгүй /Туркийн зэвсэгт хүчнийг Ливид оруулах /. Зөвшөөрлийг өгөх эрх нь парламентад байгаа. Гэхдээ нөхцөл байдлаас хамаараад ийм шийдвэрийг гаргаж магадгүй, түүний дагуу цэргийнхнийг сургах, хүмүүнлэгийн ажиллагаа явуулж болно. Шаардлагатай алмуудыг бид үнэлж дүгнээлд, хийх болно” гэжээ. Мөн Туркийн парламент ийм шийдвэр гаргахаар ажиллаад эхэлсэн гэж мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө буюу 2014 оны аравдугаар сард Туркийн парламент нь үндэсний зэвсэгт хүчнийг Ирак болон Сирийн газар нутагт оруулан ашиглахыг зөвшөөрч байсан бөгөөд зөвшөөрлийг нь 2015-2019 онуудад парламентын шийдвэрээр нэг нэг жилээр сунгасаар  ирсэн.

Ливийн удирдагч МуаммарКаддафийг 2011 онд түлхэн унагаж, хөнөөсний дараанаас тус улс нь нэгдмэл улс байхаа больсон гэж болно. Улмаар иргэний дайн дэгдэж олон хүч түүнд оролцон тулалдаж байгаа. Тэдгээрээс ард түмний сонгосон гэгддэг парламентын захирдаг хүч ба Триполид НҮБ ба Европын холбооны дэмжлэгтэйгээр байгуулагдсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар хоёр нь хамгийн хүчирхэг оролцогчид. Парламентын талыг баримтлагчдын зэвсэгт хүчнийг маршал Хафтар удирддаг бол ҮЭН-ийн Засгийн газрын цэргийн ФайерСарраж удирддаг. Сарраж нь гарцаагүй ялагдалтай нүүр тулахдаа Турктэй Газрын дундад тэнгис дэх нөлөөллийн бүсийг хуваалцах гэрээ гэгчийг байгуулж, хариуд нь цэрэг, зэвсгийн тусламж авахаар болсон. Харин маршал Хафтарын хүчийг Саудын Арави, Орос хоёр далдуур дэмжин мөнгө, зэвсэг техникээр хангаж байдаг гэж шинжээчид үздэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18