Хятадад фермерүүдийн ашигладаг GPS дохио сарниулагч нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөх болжээ

Н.Мижидмаа
2019/12/25

Хятадын фермерүүд өрсөлдөгчийнхөө аж ахуй руу Африкийн гахайн тахлын вирустэй дрон нисгэх нь олширсон тул сэргийлэх үүднээс GPS дохиог сарниулагч ашиглаж байгаа нь иргэний нисэхийн онгоцны төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулан зорчигчдын амь насанд аюул учруулах болсон тухай South China Morning Post мэдээлсэн байна.

Харбин хотын нисэх буудал орчим нислэг хийдэг компаниуд фермерүүдэд гомдол гаргасны дараа хэргийг хуулийнхан шалгаж эхэлжээ. ХэйлунзяныЖаожоу дүүрэг дээгүүр нисэх үеэр онгоц нь GPS дохио хүлээн авахгүй болж гэж гомдол мэдүүлсэн аж. Үүнээс болоод онгоцны байрлалыг хиймэл дагуулаас ирж байгаа дохиогоор тодорхойлдог ADS–B чиглэл хяналтын төхөөрөмжүүд нь ажиллахгүй болж байжээ. Нэг дор олон арван онгоц хөөрч, бууж байдаг газар гэнэт онгоцны байршил, нислэгийн чиглэлийг тодорхойлох боломжгүй болно гэдэг тун ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй.

Иймд холбогдох албаны хүмүүс тус дүүрэг дэх радио долгион сарниулагч төхөөрөмжүүдийг илрүүлэх арга хэмжээ явуулж, Heilongjiang Dabeinong Agriculture & Pastoral Foods нэртэй фермийн орчим хүчтэй төхөөрөмж байршуулсныг илрүүслэн байна. Улмаар тэднийг сарниулагч төхөөрөмжөө унтраан, холбогдох албадад тушаахыг үүрэг болгосон ч ямар нэг шийтгэл ногдуулаагүй аж.

Үүнээс өмнө Хятадын мафийн бүлэглэлүүд Африкийн гахайн тахлын дэгдэлтийг далимдуулан өвчнийг вирус бүхий эд зүйлсийг дрон ашиглан фермүүдэд тарааж байгаа тухай Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Ингэж гахайн халдвар тараасны дараагаар устгалд оруулсан гахайн махыг асар хямд үнээр худалдан аваад цаашаа, эрүүл мах гэж үнэ хүргэн зардаг тухай China Comment сэтгүүл бичжээ.

Хятадад өнгөрсөн жилийн наймдугаар сард Африкийн гахайн тахлын вирус илэрснээс хойш хэдэн сая гахайг устгалд оруулж, улмаар үүнийг дагаад гахайн махны үнэ хоёр дахин нэмэгдсэн нь энэ мэт луйвар гарах үндэслэл болжээ. Африкийн гахай тахал нь амьтадад үхлийн аюултай ч хүнд нөлөөлдөггүй онцлогтой аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18