Дуурь, Драмын театрыг шинэчилж барихаас илүү Хүүхдийн нэгдсэн эмнэлэг хэрэгтэй байна, эрхэмүүд ээ!

Н.Мижидмаа
2019/12/25

-2020 оны төсвийг тольдохуйд-

 

Улаанбаатарт нүүрлэсэн агаар, хөрсний бохирдол томчууд бус бяцхан хүүхдүүдийг нэрвэдэг. Жилийн жилд л өвлийн улиралд Улаанбаатарын хүүхдүүд толгой дараалан өвдөж, өвчиндөө шаналж,эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс зарим нэг нь хорвоог орхиж байгаа эмгэнэлт хувь тавиланг төсөв баталдаг дарга нар мэддэг үү.

Хэрвээ мэддэг бол байнгын ажиллагаатай парламенттай болж, төсвөө баталснаас хойших 30 жилийн хугацаанд ядаж нэг эмнэлгийг Улаанбаатарт шинээр барьчих байсан биз ээ.

Дарга нар өөрсдөө юмуу гэр бүлийнхэн нь өвдвөл хил давуулан эмнэлэгт цаг авчихаад, тэр цагтаа онгоцоор очиж, эмнэлэгтээ үзүүлж, шинжлүүлчихээд ирдэг хүмүүс Улаанбаатарын хүүхдүүд агаарын бохирдлын нян, вирусээс үүдэлтэй уушгины хатгаагаар хүндэрч, үхэх, сэхэх дээрээ тулж, аав ээж нь яаж аргаа барж явдгийг мэдэхгүй байх нь аргагүй ээ.

Бодит баримтдаа оръё. Утаа арилсан гэх энэ өвөл дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал өмнөх жилүүдээс хоёр дахин их болсныг эмч нар онцолж байна.

Дүүргийн эмнэлгийн Хүүхдийн яаралтай тусламжид ажлын бус цагаар үзүүлэхээр хүүхдээ тэвэрч ирсэн хүмүүс хүйтэн, давчуу, агааргүй, тухгүй орчинд 2-4 цаг дугаарлаж, тэр хооронд оочер дугаараас болж бие биетэйгээ хэрэлдэж, хүүхэд нь уйлж, халуунаа дийлэхгүй нь хүйтэн коридорт таталж өгч өр эмтрэм дүр зураг бий болдог.  Өвдөж ирсэн хүүхдүүдээс яах аргагүй амь нас нь эрсдэхээр болсныг нь хэвтүүлээд, гайгүй гэж эрэмбэлснээ гэрээр эмчлэхээр явуулдаг ч нөгөө хүүхэд нь ганц хоёрхон хоногийн дараа хүндрээд ирдэг талаар эмч нар ярьж байгаа юм.

Энэ бодит байдлыг эмнэлгийн удирдлага, салбарын дарга нар ярихаас цаашгүй байгаа нь харамсалтай. Хэрвээ үнэхээр иргэдээ, хойч үеэ боддог байсан бол жил болгон нэгдсэн эмнэлэг барих санхүүжилтийг улсын төсөвт суулгаад явах бүрэн боломж байсан. Мөнгөгүйдээ барьдаггүй байсан уу гэвэл, тийм биш гэдэг нь 2020оны төсөвт хөрөнгийг нь тусгасаншинээр барих болон шинэчлэн засварлах томоохон бүтээн байгуулалтаас тодорхой харагдана.

2020 оны төсөвт тусгасан томоохон барилгууд

  1. Байгалийн түүхийн музейн барилга

2020 онд Санхүүжих дүн 31.9 тэрбум төгрөг

Төсөвт өртөг 94.4 тэрбум төгрөг

  1. Чингис хаан музейн барилга

2020 онд Санхүүжих дүн 53.0 тэрбум төгрөг

Төсөвт өртөг 53.0 тэрбум төгрөг

  1. Үндэсний урлагийн их театр

2020 онд Санхүүжих дүн 30.0 тэрбум төгрөг

Төсөвт өртөг 152.5 тэрбум төгрөг

  1. Улсын драмын эрдмийн театр

2020 онд санхүүжих дүн 4.0 тэрбум төгрөг

  1. Төв номын сан

2020 онд санхүүжих дүн 4.0 тэрбум төгрөг

  1. Дуурь бүжгийн эрдмийн театр

2020 онд санхүүжих дүн 4.0 тэрбум төгрөг

Төрийн дансан дахь мөнгийг хуваарилдаг эрхэмүүд хүүхдийн эмнэлэг барихаас илүү урлаг, уран сайхны тал дээр харамгүй хөрөнгө зарцуулахаар 2020 онд төлөвлөжээ.

Уг нь дээрх барилгууд хойшлуулшгүй чухал зүйл биш. Үндэсний урлагийн их театртай театргүй монголчууд болоод байна. 200 аад тэрбум төгрөгөөр энэ байшинг барьж байхаар Хоёрхон дүүрэгт хүүхдийн эмнэлгийг шинээр барьчихгүй яав даа.

Хорт хавдар өвчинд монголчууд  нэрвэгдсэн. Социализмын үед баригдсан хуучирч муудсан ганц эмнэлэг нь улсын хэмжээний ачаалал дийлэхгүй болсноо эмч удирдлага нь үглэн дуулж хэлээд ч нэмэр болсонгүй.

УИХ-ын гишүүн М.Билэгтийн бариулсан өвчтэй хүнд хэрэгцээтэй бүхий л зүйлээр тоноглосон шинэ стандартын барилгыг улс худалдаад авчихаач ээ гэж нийгмээс санаачилга гаргаад, гаргаад иргэдийн үгийг төр засаг сонссонгүй. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2020 онд төсөл, хөтөлбөрөөр хавдрын шинэ эмнэлэг барина. Тэр болтол М.Билэгт гишүүний эмнэлгийг түрээслэхээр болсон гэж мэдэгдсэн ч түрээслэх мөнгөө 2020 оны төсөвт тавиагүй байна.

Энэ мэтчилэн манай төр барьж байгаа эрхмүүдэд шинэ эмнэлэг барих, хувийн хэвшлийн дээд зэрэглэлээр бариад өгсөн бэлэн эмнэлгийг худалдаж аваад иргэдийнхээ нурууг тэнийлгэх гэсэн хүсэл сонирхол огт байдаггүй нь 2020 оны төсөв хуваарилсан байдлаас харагдаж байгаа юм.

Нуруугаа авахуулсан морь шиг болсон хэдэн эмнэлэг нь хэдий болтол хурлын заал, эмчилгээний өрөө, сувилагчийн постоо чөлөөлж өвчтөнүүдээ хэвтүүлэн эмчлэх вэ. Өвчтэй хүүхдүүд хэдий болтол агааржуулалтгүй, 00-гүй, халуун хуурай орчинтой эмнэлэгт шалан дээр хэвтэх вэ.

Хувийн гэх тодотголтой хүүхдийн эмнэлгүүд нь хүүхдийн өвчнөөр бизнес хийн ашиг хонжоо хайж, иргэдийн бухимдлыг барж байна. Захын нэг жижигхэн эмнэлэгт үзүүлэхэд чагнуураар чагнан, амыг нь ангайлгаж үзээд 50 мянган төгрөг төл гэдэг эмнэлгийн үйлчилгээг жирийн иргэд хүртэж, үүндээ сөхөрч, цөхөрсөөр байх тавилантай юм гэж үү.

Одоо хүмүүс хүний чанарын талаар их ярьдаг болсон. Хийсэн ажил, баримт гэхээсээ илүү тэр хүн хэр хүн чанартай, хүний мөстэй хүн бэ гэдгээр үнэлдэг болчихоод байна. Одоо төрийн шийдвэр гаргах түвшинд сайд, гишүүнээр хүн чанартай хүмүүсийг сонгох цаг нь болжээ.

Н.Өнөрцэцэг

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баянхошуу, Дамбадаржаа, Шархад, Хайлаастад агаарын чанар бохирдолтой байна 12 минутын өмнө
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно 2 цагийн өмнө
Шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 1 м.кв нь ₮5.9 сая байна 2 цагийн өмнө
Цаг агаар: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон Элчин сайдууд 16 цагийн өмнө
“СИТИ” Их сургуулийн өвлийн элсэлт үргэлжилж байна 18 цагийн өмнө
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно 18 цагийн өмнө
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна 18 цагийн өмнө
Ховд аймгийн хүүхэд залуус электрон тамхи түүний хор хөнөөлийн талаар асуудал дэвшүүллээ 18 цагийн өмнө
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаантай байна 18 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхэд таны зайлшгүй мэдэх ёстой 3 зүйл 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажэээ 20 цагийн өмнө
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Мэдээллээ хамгаалах нь шүдээ угаахтай адил өдөр тутмын дадал байх ёстой 23 цагийн өмнө
Аврагчид 5 иргэний амь насыг хамгаалж, 40 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 23 цагийн өмнө
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна 23 цагийн өмнө
Ирэх онд зөвхөн багш нарын цалин л нэмэгдэнэ Өчигдөр
АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа Өчигдөр
Энэ оны хагас жилд хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрсөн Өчигдөр