​Филиппинд Зул сарын баяраар хортой архи уусны улмаас 300 хүн хорджээ

О.Шүрэнцэцэг
2019/12/24

Филиппинд Зул сарын баяр тэмдэглэх үеэр наргил модны самраас гаргадаг чанаргүй архинд хордсон 11 хүн амиа алдаж, 300 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай "Ройтер" агентлаг мэдээлсэн байна. Ламбаног гэж нэрлэгддэг Филиппиний нэрмэл архийг католик шашинтнууд Зул сарын баяр тэмдэглэхдээ их хэмжээгээр уусан нь ийм үр дүнд хүргэжээ. Лагуна, Кесон мужид хамгийн олон хүн хордсон аж. Хордсон хүмүүсийг хүлээн авсан эмнэлгийн эмч энэ талаар ярихдаа "Ламбаногийг наргил модны самрын шүүсийг исгэх замаар гаргаж авдаг. Гэхдээ ингэж исэх явцад метилийн спирт ихээр ялгардаг. Зарим нь цэвэрлэж шүүгээгүйн улмаас метилийн спиртийн агуулга өндөртэй архи зарж байна" гэжээ. Филиппинд гэрийн нөхцөлд дарс исгэх, түүнээс архи нэрэх нь түгээмэл үзэгдэл юм байна. Зарим нь нэрмэлийнхээ хатуулгийг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэнд, амь насанд аюултай элдэв зүйл нэмж хийдгээс метилийн спирт нэмэх нь хамгийн түгээмэл байдаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18