​2020 оны хэнд ч хэрэггүй, хөгийн хөрөнгө оруулалтууд -2020 оны төсвийг тольдохуйд-

О.Шүрэнцэцэг
2019/12/23

Улсын төсөв гэдэг нь онол, номын ойлголтоор бол нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд улсын мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгон, хуваарилж буй явдал юм. Нэршил нь ийм сайхан ч нэдэр дээрээ улсын төсөв нь эрх мэдэлтнүүд хувь хувьдаа хуулийн дагуу хумсалж, луйварддаг мөнгөн хөрөнгө болсон гэхэд огт худлаа болохгүй.

2020 оны төсвийг гүйлгэж хараад урьдын адил харамсах сэтгэл төрөв. "Арай ч дээ, улсын төсвөөс ийм хөрөнгө орууллаа гээд яг хэнд, ямар хэрэгтэй юм бэ" гэж харамсаж, гомдмоор хөрөнгө оруулалтууд захгүй их хөвөрч байна. Хэзээ ч хийгддэггүй, оромдоод орхидог, үхмэл, ямар ч шаардлагагүй, үр өгөөжгүй зэрэг 2020 оны төсвийг хараад байхад харамсаж гомдмоор хөрөнгө оруулалтууд маш их тусчээ.

Хөдөөгийн аль нэг багт 280 сая төгрөгөөр багийн төвийн барилга барих, бүр багийн төвийн цогцолбор барилга 2 тэрбум 700 саяар барих, багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг 1 тэрбум 400 саяар хийх, сумын Засаг даргын тамгын газрын барилгыг1 тэрбум 600 саяар, хорооны цогцолбор барилгыг 2 тэрбум 600 саяар барихаар цаасан дээр буулгажээ. Бодит байдал дээр энэ нь баригдах болов уу…

Хөдөөгийн сумдын багуудад эдүгээ бүгдэд нь багийн Засаг дарга нь хааяа орж, гардаг, ихэнхдээ цоож зүүлттэй байдаг нэг нэг байшин лавтайяа бий. Тэр байшин хэрэгцээг нь хангаж л байвал заавал шинээр барих ямар хэрэгтэй юм бэ.

Багийн төвийн барилга барих гэдэг энэ зардал маш олон багт төсөвлөгдөж. Төсөөлснөөс их хөрөнгө оруулалттай, ямар ч шаардлагагүй, үхмэл энэ байшинд төсөвлөгдсөн мөнгөний дийлэнхийг барилга бариулахаар төсөвт тусгуулсан, бариулсан, барьсан хүмүүс нь хувааж аваад, үлдсэн багахан мөнгөөр нь дахиад нэг шавар байшин нэмж бариад үлгэр дуусах байх.

Төсвөөс мөнгө нь бүтнээрээ гарчихсан хэрнээ бодит байдал дээр юу ч хийгддэггүй хөрөнгө оруулалт нэртэй үрэлгэн зардлууд энэ жилийн төсөвт өмнөх жилээс ялгаагүй маш их байгаа.

Чингэлтэй дүүргийн 39, 57 дугаар сургуульд хүүхдийн шүдний кабинет тус бүр 400 сая төгрөгөөр төсөвлөжээ. Бодит байдал дээр цонх цоорхой ч үгүй нэг жижигхэнээс жижиг өрөөний хананд хэдэн шүдний зураг өлгөөд болчихдог гээд бод доо, энэ ажил.

Үнэндээ манай аль ч сургуульд шүдний кабинетийг жинхэнэ утгаар нь ажиллуулаад байхаар зай талбай, тэрийг ажиллуулаад суух шүдний эмч ч байхгүй. Энэ бол шууд утгаараа улсын төсвөөс хулгайлагддаг зардал юм.

За тэгээд, сургуулийн гал тогооны тохижилт, цэцэрлэгийн гадна тогломын талбайн тохижилт, шинэчлэл, явган хүний зам, орон сууцны гадна фасадын дулаалга, нийтийн эзэмшлийн талбай тохижуулах, нийтийн эзэмшлийн байрны дээврийн засвар, наадмын талбайн тохижилт гээд буух эзэн, буцах хаяггүй ажлуудад төсөвлөсөн хөрөнгө уншигч таны төсөөлж байгаагаас их. Явган хүний зам гэдэг утгагүй зардал цадигаа алдсан. Өмнө тавьсан замаа хуулж аваад л, шинийг жил бүр тавина. Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудад энэ бол мөнгө зувчуулах шилдэг арга нь болсон.

Энэ мэт хэнд ч хэрэггүй, хийлээ гээд гавъяа болохгүй, хийсэнгүй гээд тэрүүгээр хэн ч дутахгүй үрэлгэн хөрөнгийг энд тоочиж уншигч таныг ч, өөрийгөө ч залхаагаад яахав.

Архангай аймгийн найман суманд аялал жуулчлалын замын тэмдэглэгээ хийхэд 320 сая төгрөг төсөвлөсөн байна. Юу хийхийг нь харж л байя. Би хувьдаа үүнийг шууд хэн нэгэн, эсвэл хэсэг хүмүүс хувьдаа завших мөнгө гэж харж байна. Зариг.мн энэ мэт хардлага дагуулсан хөрөнгө оруулалтаар юу хийснийг газар дээрээс нь заавал сурвалжилж, олон нийтэд хүргэхээ амлая.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа байгууллагуудын нэгдсэн конторын барилга барихад 4 тэрбум 500 сая, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд хөв цөөрөм байгуулахад 200 сая, Баянзүрх дүүргийн 6, 15, 18, 26 дугаар хороог ногоон байгууламжтай болгоход 2 тэрбум, Увс аймгийн 4 багийн тохижилтод 2 тэрбум, Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн системтэй болоход 2 тэрбум 400 сая төгрөг.Увс аймгийн Түргэн суманд дугуйт ковш 300 саяар авах юм байна.

Улаанбаатарын Багануур дүүрэгт Албан бус насан туршийн боловсрол төвийн барилга гэдэг үхмэл хөрөнгийг 6 тэрбумаар барих гэхчлэн тэрбум тэрбумаар нь үрэх үхмэл хөрөнгүүд 2020 оны төсөвт мундахгүй их. Яана даа, яана. Одоо хамгийн хөгжилтэй, үнэндээ хамгийн эмгэнэлтэй хөрөнгө оруулалтуудын зах зухаас хүргэе.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт 2014 онд 216 сая төгрөгийг явган болон дугуйн зам барихаар тусгаад замаа дуусгаагүй, үлдэгдэл санхүүжилт гэж 2020 оны төсөвт 211 сая төгрөг тавьжээ.

Зариг.мн энэ замыг тун удахгүй газар дээр нь очиж сурвалжилна. Багт явган болон дугуйн зам тавьтлаа энэ улс хөгжчихөөгүй байна, эрхэмүүдээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг 240 саяар хийхээр 2020 онд төсөвлөжээ. Суманд нийтийн тээврийн автобус явуулахыг байхыг бодоход манай улсын хөгжил бидний мэддэгээс огт өөр ч юм шиг, ийм л дүр зураг 2020 оны төсвийг харж суухад төрөх…

Хамгийн утгагүй, хөгийн зардал нь Улаанбаатар хотын зарим дүүрэг, хорооны нийтийн эзэмшлийн орон сууцны орцыг улсын төсвийн хөрөнгөөр засах юм байна.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орцын засварт2020 онд 200 сая, Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороонд 2020 онд 900 сая, 2021 онд 600 сая төгрөг гээд тавьчихсан байх жишээтэй. Орцны засварыг улсын төсвөөр хийх юм бол СӨХ-ны хэрэг гэж байна уу. Хамгийн эгдүүцмээр нь улсын төсвөөс хөрөнгө гаргаж засвар хийсэн нэртэй ховхорсон хананд жоохон цемент наагаад, шатны хашлагыг хамгийн хямдхан будгаар халтар хултар будаад, ханыг хамгийн хямдхан хоёр гурав хоноод ховхрох чанартайгаар шохойдоод орхичихно гээд бод доо. Иргэд үүнийг улсын төсвөөр хийж байна гэж ойлгохгүй, СӨХ ийм муу юм хийлээ гээд бухимдаад өнгөрдөг юм.

Эцэст нь тэмдэглэхэд 2020 оны төсвийн гүйцэтгэлд Зариг.мн хяналт тавина. Иргэдтэйгээ хамт хүчээ нэгтгээд, улсынхаа төлөө нэг жил зүтгээд үзнэ.

2020 оны төсвийн хөрөнгөөр хаана, юуг, хэрхэн хийж байгааг газар дээрээс нь сурвалжлан уншигч, үзэгч та бүхэндээ хүргэхээ амалж байна.

Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалт зохион байгуулж байна 2 цагийн өмнө
Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой 3 цагийн өмнө
Монгол Улсаас 37 иргэнийг албадан гаргажээ 3 цагийн өмнө
АТГ: Оюун-Эрдэнийн Тэмүүлэнг ирж тайлбар өгөхийг мэдэгдсэн 4 цагийн өмнө
Цэргийн гавьяаны одонгоор гурав, цэргийн хүндэт медалиар долоон хүн шагналаа 4 цагийн өмнө
Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ 5 цагийн өмнө
GANGBAY | КАСЕТА тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа 5 цагийн өмнө
Иргэдийн 50.2 хувь нь 30-60 насандаа нас барж байна 5 цагийн өмнө
“Номын баяр” 37 дахь жилдээ зохион байгуулагдана 6 цагийн өмнө
Өнгөрсөн онд 4436 хос гэрлэлтээ цуцлуулжээ 6 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Хамгийн том хулгай "Эрдэнэс Тавантолгой" дээр явж байна 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд 29689 багшийн 854 507 сурагч үнэлгээнд хамрагдана 7 цагийн өмнө
​УИХ-ын чуулган 52.4 хувийн ирцтэй байна 7 цагийн өмнө
​Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 бүртгэгдлээ 8 цагийн өмнө
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерууд ажиллаж эхэллээ 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 9 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн дараах байршилд халуун ус хязгаарлана 9 цагийн өмнө
ДАШТ-ээс Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ 9 цагийн өмнө
“Улаанбаатар марафон” уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна 10 цагийн өмнө