Б.Пүрэвдорж: Хамгийн том хулгай "Эрдэнэс Тавантолгой" дээр явж байна

Б.Нямсүрэн
2025/05/15

УИХ-ыг гишүүн Б.Пүрэвдорж "Жил бүр төсвийн төсөл орж ирдэг. Үүнийгээ жилд хоёр удаа сольдог. 2021 онд гэхэд дөрвөн удаа сольсон. Төсөв тодотгох бүрд гоё зүйл нь алга болоод байна. Гишүүд семинар хийж, гадаадаар зугаалахдаа онгоц, нисдэг тэргээр явдаг. Семинарт ирсэн хүмүүс сайддаа алга ташна. Энэ жил дахиад энэ байдал давтагдаж байна. Учир нь ирэх жил ийм зүйл байхгүй. Өнөөдөр төсвийн төсөл гээд 33 их наяд хуваарилах гээд яриад сууж байх хооронд хамгийн том хулгай "Эрдэнэс Тавантолгой" дээр явж байна. Нүүрсээ өндөр хэлээд их орлого олно гэдэг. Нүүрснээс хулгайлдаг хүмүүс "Эрдэнэс Тавантолгой" болсон. Нэг жишээ гэхэд Админерал,  Энержи ресурс компани уурхай дотроо баяжуулах үйлдвэр барьж байхад "Эрдэнэс Тавантолгой" 14 их наядаар 30 сая тонн нүүрс баяжуулна гэж үйлдвэр барьсан. Үүнийг ашиглахаар ойролцоогоор 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барьсан. Үүнийгээ нэг их наяд төгрөгөөр барьсан. Одоо тэнд дарга нар нь дахиад тендер зарлана, конивер явуулна. Үүнээсээ мөнгө авна гээд байж байгаа. Ийм байдлаар хулгай шат шатанд явсан.  Тэнд гол зүйлийг нь худалдан авах газрын дарга нь хийдэг. Тэр нь жинхэнэ хулгайч. Тэд нарын хажууд энд байгаа УИХ-ын гишүүд, сайд нар сураггүй. Жишээ нь Лувсанжамцаа чамайг очиход гөлөг гэж тоохгүй.  Ийм даварсан дампуурсан газар. Үүнийг цэгцлэхгүй, төсөв ярьж, хийх хэрэггүй. Дунд шатанд хулгай хэрээс хэтэрлээ. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Хөдлөх бүрд мөнгө болчихсон. УИХ, Засгийн газар манлайллаа үзүүл. Жагсаад тэмцээд байна. Яагаад иргэд шахалт шаардлагагүйгээр жагсаж байна гэхээр татвар нь өндөр, бизнес явахгүй байгаатай холбоотой. Бүх шатны авлигад иргэд, бизнес эрхлэгчид дургүйцэж байна. Ажилчдынхаа цалинг арай гэж тавиад амьдралаа үргэлжлүүлж явна" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18