Улсын хэмжээнд 29689 багшийн 854 507 сурагч үнэлгээнд хамрагдана

Ж.Булганаа
2025/05/15

БШУС-ын 2024 оны 03 сарын 11 – ний журам шинэчлэн батлах тухай А/115 дугаар тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын багшийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх үнэлгээний ажлыг Боловсролын үнэлгээний төвөөс дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Журмын дагуу:

  • Дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сурын 03-ны өдрүүдэд: СӨБ-ийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
  • Тавдугаар сарын 12- 23-ны хооронд: ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг үнэлэх  үнэлгээг  улс орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү үнэлгээний зорилго нь багшийн ажлын гүйцэтгэл, сургалтын үр дүнг үнэлж, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний соёл төлөвшүүлэх, сургалт үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулахад чиглэдэг.

Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 700 сургуулийн 29689 багшийн 854507 сурагч энэхүү үнэлгээнд хамрагдана.

Энэ жилийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь:

  • Суурь, бүрэн дунд боловсролын сурагчид цахимаар шалгалт өгөх;
  • Мэргэжлийн байгууллага, БШУГ, БХ, БШУГ, сургуулийн үнэлгээний багийн оролцоог нэмэгдүүлэх;
  • Үнэлгээний найдвартай байдлыг хангах хөндлөнгийн хяналтыг сайжруулах; зэрэг онцлогтой явагдаж байна.

Анхааруулахад, шалгалтыг цахимаар явуулж буйтай холбоотой системд ачаалал бага зэрэг үүсч байна.

Математик болон англи хэлний хичээлийн цахим шалгалтын үед ачаалал хамгийн өндөр, нэг агшинд 20 мянга орчим илүү хандалт авч байна. Боловсролын үнэлгээний төвөөс системийн болон сүлжээнд ачаалал ихэсч буйтай холбоотойгоор техникийн өргөтгөлийг 3 дахин нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Энэхүү ачааллаас үүдэлтэй математикийн 11-р ангийн шалгалт хугацаанаасаа хоцорч эхэлж мөн дундаа жаахан ачааллаа. Ачааллын үед математикийн хичээлийн шалгуулагч системд 95###/span#< нэвтэрч шалгалт өгсөн боловч гацалтаас шалтгаалж хэт богино хугацаанд даалгавар гүйцэтгэсэн тохиолдол системд бүртгэгдсэн байна. Шалгуулагчдаас дахин шалгалт зохион байгуулах асуудлыг авч хэлэлцэж байна.

Цахим технологид суурилсан энэ удаагийн шалгалт нь цаг хугацаа хэмнэх, багшийн болон зохион байгуулалтын ажлыг хөнгөвчлөх, эдийн засгийн хэмнэлттэй байх, суралцагчдын мэдлэг, чадварыг илүү найдвартай хяналттай үнэлэх зэрэг давуу талууд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 5 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 22 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23