“Улаанбаатар марафон” уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна

Б.Нямсүрэн
2025/05/15

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” уралдааны талаарх  мэдээллийг албаныхан өглөө.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Отгонтамир ярихдаа, “Цагдаагийн байгууллагаас жил бүр автомашингүй өдөр болгон "Улаанбаатар марафон" үеэр хөдөлгөөний аюулгүй байдал болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг. Энэ жилийн хувьд энэ сарын 24-нд 06-18 цагт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой гудамж, замд  хязгаарлалт тогтоосон байгаа. Замын хязгаарлалттай хэсэгт тээврийн хэрэгслээ үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд өмнөх өдөр нь тээврийн хэрэгслээ өөр газар байршуулж хөдөлгөөнд оролцох зэргээр уралдаанд саад болохгүй байхыг уриалж байна” гэв.

Мөн зам хаасан хэсэгт цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл, унадаг дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож бага насны хүүхэд болон явган зорчигчийг мөргөж гэмтээх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарал хандуулж ажиллана. Тиймд, эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ хараа хяналттай байхыг зөвлөлөө.

Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул, “Нийтийн тээврийн бодлогын газраас тэмцээн зохион байгуулахтай холбоотой 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Үүнд, Энхтайваны өргөн чөлөө, Нарны замаар үйлчилдэг чиглэл, Их тойруу үйлчилгээ, урдаас хойш чиглэлийн үйлчилдэг Ногоон нуур, Цагдаагийн гудамжаар үйлчилгээ, хойноос урагш чиглэлд үйлчилдэг тээврийн хэрэгслүүд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойрог гэсэн ерөнхий маршрутын дагуу үйлчилгээ үзүүлэх юм. Мөн марафоны турш хааж буй гудамж, замыг дайран өнгөрдөг гурван чиглэлийн тээврийн хэрэгсэл түр зогсоно. Уралдаан дууссаны дараа нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн маршрутаараа үйлчилгээ үзүүлнэ” хэмээн ярилаа. 

Тэгвэл НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчний хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш ярихдаа, “Улаанбаатар марафон 2025 уралдаанд НЭМГ-аас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх суурин зургаан, явуулын дөрвөн нийт 10 баг ажиллана. Мөн хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавихаар 11 улсын байцаагч ажиллахаар бэлтгэл ажлыг хангаад байна” гэв.

Энэ сарын 24-нд болох тус уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна. Одоогоор 10.000 гаруй оролцогч бүртгүүлснээс 5000 гаруй  нь  эрүүл мэндийн 5 км-ийн гүйлтэд бүртгүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 5 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 22 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23