Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалт зохион байгуулж байна

Б.Нямсүрэн
2025/05/15

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хяналт шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ыг танилцуулах, хяналт шинжилгээ , үнэлгээний арга аргачлалыг зөв ойлгож хэрэглэх талаар яамдын хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан төрийн албан хаагчдыг арга зүй зөвлөмжөөр хангах чиг үүргийн хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ мониторингийн газраас тус сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад нийт 21 аймаг, нийслэлийн ЗДТГ-ын бодлого төлөвлөлт, тайлганалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан төрийн албан хаагчид хамрагдаж байна. Сургалтыг Удирдлагын академитай хамтран зохион байгуулж байна.

Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа, ахлах референт Д.Отгон, ахлах референт Д.Цэцэгмаа ахлах референт М.Баярмаа, референт Ш.Бумаажав, зөвлөх Г.Цэрэнжаргал нар удирдан явуулж байна.

Энэхүү сургалт нь байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж дүгнэх арга зүй, бодлогын баримт бичиг болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах арга зүй, үнэлгээ хийх арга зүй сэдвүүдээр явагдах ба төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18