​АнгелаМеркель ХБНГУ-ын Засгийн газрыг тэргүүлсэн хугацаагаараа хоёрдугаарт орох Канцлер боллоо

О.Шүрэнцэцэг
2019/12/23

Арванхоёрдугаар сарын 22-нд АнгелаМеркель ХБНГУ-ын Засгийн газрыг тэргүүлсэн 5143 хоног болсон тухай Германы Deutsche Welle агентлаг мэдээлсэн байна. Ингэснээр АнгелаМеркель нь дайны дараах Германы холбооны Канцлераар ажилласан хугацаагаараа ХэльмутКолийн дараа орох удирдагч болсон байна. Тэрээр анх 2005 оны арваннэгдүгээр сарын 5-нд ХБНГУ-ын холбооны Канцлераар сонгогдож байжээ. Үүний өмнө Баруун Германы өөр нэг Канцлер асан Конрад Аденауэр 5143 хоног Засгийн газрыг удирдсан хугацаатайгаар жагсаалтын хоёрдугаарт байсан аж.

ХэльмутКоль нь Германы Засгийн газрыг 5869 хоног удирдаж байсан тул түүний амжилтыг эвдэхийн тулд Меркель нь Засгийн газрыг хамгийн багадаа ахин 727 хоног буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 18-н хүртэл удирдах шаардлагатай болох юм. Гэвч Германы парламентын сонгууль 2021 оны намар болох товтой. Харин АнгелаМеркель нь дараагийн сонгуулиар эрх баригч консерватив эвслээс Канцлерын суудлын төлөө өрсөлдөхгүй төдийгүй парламентын гишүүн болохоор ч нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ 2018 оны намар албан ёсоор мэдэгдсэн.

Иймд сонгуулийн дараа эвслийн засгийн газар байгуулах тухай хэлэлцээ сунжирсан тохиолдолд л АнгелаМеркель нь ХэльмутКолийн амжилтыг эвдэх боломжтой болж байгаа аж. Эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээ үргэлжлэх хугацаанд өмнөх Канцлер нь Засгийн газрыг удирдсан хэвээр байх юм. 2017 оны есдүгээр сарын 24-нд болсон өмнөх сонгуулийн үеэр эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээ нь маш удаан үргэлжилж, 2018 оны хоёрдугаар сарын 7-нд л талууд тохиролцоонд хүрч, сайд нарын суудлуудаа хуваарилан авч байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18