​Германы саятан Шинэ Зеланд дах диваажинтай адил эдлэн газар нь хамт амьдрах хүмүүсийг хайж байна

О.Шүрэнцэцэг
2019/12/23

Германы саятан Шинэ Зеланд дах эдлэн газар нь хамт амьдрах хүмүүсийг хайж байгаа тухай New Zealand Herald сонин мэдээлжээ. Савласан мөстэй кофе зарж саятан болсон КарРайпен гэгч герман саятан Шинэ Зеландын сонинд зар өгсөн байна. Тэрээр олон хөлийн газраас зайдуу байрласан эдлэн газар нь хамт амьдрах 10 хүн хайж байгаа тухайгаа бичжээ. Сонирхсон арван хүн диваажин шиг эдлэн газар нь ямар ч үнэ төлбөргүйгээр, тааваараа амьдрах боломжтой гэнэ. 70-аас доош насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс саналаа ирүүлж болно гэсэн байна. Эдлэн газар амьдрах хүмүүс хоёр хүнд зориулагдсан тусдаа байшингуудад амьдарна. Цагийг эдлэн газраар зугаалж, загс барьж, завиар аялж, усанд сэлж, Шинэ Зеландын араатан амьтадыг ажиглан тааваараа өнгөрүүлэх боломжтой гэж. Мөн эдлэн газарт морин спортоор хичээллэх талбай, жүчээтэй тул хувьдаа адуутай хүн түүнээ авчирч болно гэжээ.

Райпен нь 2000 онд Тасманы тэнгисийн эрэг дээр 223 гектар газар худалдан авч тохижуулсан. Одоо эдлэн газрыг 5,6 сая шинэ зеланд доллароор үнэлээд байгаа аж. The Independent сонины мэдээлснээр саятан эр 2016 онд газраа зарах гэж оролдсон ч худалдан авагч олдоогүй байна.

Диваажингийн эдлэн газар нь хот, суурин газраас нэлээд зайтай. Хамгийн ойр байрлах хот хүртэл машинаар 1,5 цаг явах хэрэгтэй болдог гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18