Украйны зэвсэгт хүчин ойрын үеэд АНУ-аас AH-64 Apache цохилтын нисдэг тэрэг,F-16 Fighting Falcon сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах MIM-104 Patriot систем худалдан авахаар төлөвлөж байгаа тухай Ukrainian Military Pages мэдээлсэн байна.
Ийм замаар Украйны Батлан хамгаалах яам нь армийнхаа хоцрогдол ба цэргийн аж үйлдвэрийнхээ дутагдлыг нөхөхөөр тооцож байгаа гэдгийг Ukrainian Military Pages онцолжээ. Эхний ээлжид AH-64 Apache цохилтын нисдэг тэрэг худалдан авч, тулааны талбар дээр зэвсэгт хүчинд шууд дэмжлэг үзүүлэх зориулалт бүхий армийн нисэх хүчнийхээ паркийг шинэчлэхээр шийдсэн юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна