​Зургаан настай Британи охин Хятадын хоригдлуудын тусламж хүссэн ил захидал хүлээн авчээ

О.Шүрэнцэцэг
2019/12/23

Флоренс Виддикоум гэдэг зургаан настай британи охин Tescoсүлжээ дэлгүүрээс авсан Зул сарын баярын ил захидлыг гэртээ задалж үзтэл шинэ захидал дээр хэн нэгэн нь хэдийн зурвас бичсэн байхыг уншаад ихэд гайхсан тухай Sunday Timesсонин мэдээлсэн байна. Цоо шинэ ил захидлын ар дээр том дармал үсгээр "Бид Хятадын Шанхай дах Цинпу шоронд хоригдож байгаа гадаадын хоригдлууд байна. Бидний албадан ажил хийлгэж байна. Бидэнд тусалж энэ тухай хүний эрхийг хамгаалах байгууллагад мэдэгдэж өгнө үү" гэж бичсэн байжээ. Мөн ил захидал дээр урд нь Цинпу шоронд зохиомол хэргээр ял эдэлж байсан сэтгүүлч ПитерХамфритай холбоо барихыг хүссэн байжээ. Үүний дараа Флоренс охин эцэг эхийн хамтаар LinkedIn сүлжээг ашиглан сэтгүүлч Хафмритай холбогдон тодруулга авсан байна. Нэр гарсан шоронгийн хоригдлуудыг янз бүрийн үйлдвэрийн сав баглаа, боодлын дамжлаг дээр албадан ажиллуулдаг гэдгийг Хамфри нотолсон төдийгүй энэ тун онцгой хэргийн талаар Sunday Times сонинд сурвалжилга бичсэн байна.

Sunday Times сонин дээр Флоренс охины хүлээж авсан онцгой ил захидлын тухай болон шоронгийн удирдлага хоригдлуудын захидалд маш их цензур тавих болсон тул арга буюу лонхонд зурвас хийж далай руу шиддэгтэй адил арга хэрэглэн аврал хүссэн тухай мэдээ ихээхэн дуулиан тарьсан тухай ВВС мэдээлж байна. Баярын ил захидлыг зарж байсан Tesco хамгийн түрүүнд арга хэмжээ авсан гэдгээ мэдэгджээ. Сүлжээ дэлгүүрийн удирдлага нь хоригдлуудыг албадан ажиллуулдаг газраас хэзээ ч бүтээгдэхүүн авахгүй гэж мэдэгджээ. Улмаар ил захидлыг нийлүүлсэн Хятадын Zheijiang Yunguang Printing компанийг Tesco сүлжээний найдвартай нийлүүлэгчдийн жагсаалтаас хасаж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.

Tesco компанийн төлөөлөгч "Бид энэ зурвасын тухай олж мэдээд ихэд цочирдсон бөгөөд эдгээр ил захидлыг хэвлэдэг үйлдвэрийн ажлыг нэн даруй зогсоож өөрсдийн шалгалтыг эхлүүлсэн" гэжээ. Нийлүүлэгч компаниуд албадан хөдөлмөр эрхэлдэггүй гэдгийг батлах дотоод аудитын систем Tesco-д байдаг, нийлүүлэгчдээ тогтмол шалгаж байдаг аж. Дуулианы эзэн болсон үйлдвэр нь энэ оны арваннэгдүгээр сард аудитын шалгалтаар орсон ч ямар нэг зөрчил илрээгүй байсан гэжээ.

Британийн сүлжээ дэлгүүрүүдээр Зул саарын агуулгатай ил захидал зарах нь Британийн зүрхний өвчний сан, Хорт хавдрын судалгааны сан, Чихрийн шижингийн сан гэх мэт байгууллагуудад жил болгон 300 мянган фунтын орлого оруулж байдаг тогтсон уламжлал юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 19 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 20 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 21 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 21 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 21 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 22 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 22 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27