Ч.Сайханбилэг өнөөдөр ирнэ гэсэн амлалтаасаа буцжээ

Өнөрцэцэг
2019/12/21

Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй хэд хэдэн хууль бус шийдвэрүүд гаргасан хэрэгт холбогдоод буй. Түүнийг Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас эрэн сурвалжлаад байгаа юм.

Тэгвэл түүнийг эрэн сурвалжлаад байршлыг нь тогтоожээ. Хуулийн байгууллагаас тухайн байгаа улсад нь хандаж баривчлах санал хүргүүлсэн аж. Харин Ч.Сайханбилэг өөрөө хүсэлт гаргаж 2019 оны 12-р сарын 21-ний өдөр Монголд ирнэ хэмээн амалсан гэж УЕП-ын орлогч М.Чинбат мэдэгдсэн юм.

Гэвч2019 оны арванхоёр дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн байдлаар Монголд тэрбээр ирээгүй байна.

Ч.Сайханбилэг нь комиссараа орхиод явсан бөгөөд яг одоогийн байдлаар хаана байгааг нь хуулийн байгууллагынханаас өөр хэн ч мэдэхгүй байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
Ардын жүжигчин Э.Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртлээ 3 цагийн өмнө
Ирээдүйн эрүүл иргэнийг өнөөдрөөс бэлтгэж байна 5 цагийн өмнө
СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна. 5 цагийн өмнө
Нуур, гол мөрний мөсний даац бэхжээгүй байна 6 цагийн өмнө
Өвлийн олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцоно 7 цагийн өмнө
Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ 8 цагийн өмнө
Монгол Улс нэг хүнд ногдох хуванцраар дэлхийд 9-д орж байна 9 цагийн өмнө
ОУХМ Б.Нарантуяа финалын төлөө өрсөлдөнө 9 цагийн өмнө
Дархан-Уул аймагт “Prius-20” машин шатжээ 10 цагийн өмнө
Н.Дөлгөөн: Нохой тэжээх нь эзнээс үүрэг хариуцлага шаарддаг 10 цагийн өмнө
Өвлийн олимпын медаль түүхэн дээд үнэтэй байна 11 цагийн өмнө
Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах хэлэлцүүлэг болно 11 цагийн өмнө
Цаг агаар: Нийслэлд -18 градус хүйтэн 11 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий МҮБХ-ны чансааг тэргүүлж байна 23 цагийн өмнө
Зах,худалдааны төвийн удирдлагууд уртасгасан цагаар ажиллах саналыг дэмжлээ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээ Өчигдөр
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна Өчигдөр
О.Саранчулуун Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудтай уулзлаа Өчигдөр
“Сүүн дархлаа” хөтөлбөрт 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна Өчигдөр