Үхсэн буурын толгойноос амьд ат айхын үлгэр буюу Н.Энхбаярт тавихыг завдсан хавх

Н.Мижидмаа
2019/12/20

Н.ЭНХБАЯРТ ЗОРИУЛСАН ЗААЛТЫГ УНАГАЛАА

Сонгуулийн хууль хэлэлцэх бүрт ямар нэг зүйл сэм шургуулахыг завдаж, бужигнаан үүсдэг нь энэ удаа ч давтагдав. сонгуулийн тогтолцоо тойрон баахан шуугилдсан улстөрчид сүүлийн хэд хоногт "авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно" гэсэн заалт руу хошуурснаар нийгмийн анхаарлыг ийш нь хандуулав. уг заалт эхнээсээ төсөлд байгаагүй бөгөөд энэ долоо хоногийн мягмар гарагт төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн т.аюурсайхан, О.Баасанхүү нар "авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно" гэсэн заалт төсөлд нэмэх санал гаргаж, энэ нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авснаар орж ирсэн юм.

Өнгөц харж, хальт сонсоход төрийн түшээ, өндөр албан тушаалтнуудад ёс зүйн өндөр шаардлага тавих, монголын засаг, төрийг авлигачдаас нь салгах шударга сайн заалт мэт авч үнэн хэрэгтээ энэ нь зөвхөн н.энхбаяр гэдэг хүнд зориулсан зохицуулалт гэхэд болно. учир нь монголын улсын төрд идэвхтэй оролцож яваа хүмүүсээс авлигын хэргээр шүүхээр шийтгүүлж, ял эдэлсэн хүн цөөн. тэр дундаас их улс төрд эргэн ирж, хүч үзэхээр завсаргүй зүтгэж буй нь ганц н.энхбаяр. нэгэн цагт их удирдагчаар өргөмжилж, тойрон хүрээлж, авлига гээчийг хамтран цэцэглүүлсэн нөхөд нь түүнийг "авлигын загалмайлсан эцэг" хэмээн цоллож, шоронд суулгаад, байр суурийг нь булаасан. ийнхүү тийм ч амар тайлагдахааргүй өс зангидсан дүү нар нь ахыгаа улс төрд эргүүлж оруулах, өөд нар харуулах тун дургүй. н.энхбаярыг ямар нэг сонгуульд өрсөлдөх, улстөрийн амьдралд биечлэн оролцох бүх боломжийг хаасаар арав шахам жилийг үдэж байна. саарал ордны гадна удчихсан, нас нь дээр гарсан, нам нь бэхжиж төлөвшөөгүй н.энхбаяртай зууралдахаас манай улстөрчид залхвал залхахаар л болсон сон. гэтэл үгүй бололтой. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зөвхөн түүнийг 2020 оны парламентын сонгуульд оролцуулахгүй байхад чиглэсэн заалт бодож олоод, оруулж ирж байгаа нь н.энхбаярыг хүчтэй, сонирхолтой тоглогч хэвээр буйг харуулав. эмзэг цэг рүүгээ хатгуулсан н.энхбаяр ч тэсэлгүй төрийн ордон руу харайн хүрээд төрийн байгуулалтын байнгын хорооны дарга с.Бямбацогт, МАН-ын бүлгийн дарга д.тогтохсүрэн нартай уулзаж, УИХ-ын даргад гомдол гаргасан. Тэрбээр энэ үеэрээ сэтгүүлчдэд "УИХ-ын гишүүн О.Баасанхүү албан тушаалын болон авлигын асуудлаар ял шийтгэл эдэлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх саналыг удаа дараа гаргасаар дэмжүүлсэн байна. энэ бол надад зориулсан заалт. сонгуулийн хуулиар намайг дахин яллаж, нэр дэвших боломжийг минь хаах гэж байна. насан туршид минь ингэж яллаж болохгүй шүү дээ. Үндсэн хуулийн заалтаа харсан ч тэр хүний эрхийг ингэж хохироож болохгүй. 2008 онд сонгуулийн хууль дахь энэ мэт хязгааруудыг ҮхЦ авч хэлэлцээд "хүнийг насан туршид нь сонгогдох эрхийг нь хязгаарлаж болохгүй" гэсэн дүгнэлт гаргасан байна. ҮхЦ-ийн дүгнэлт гарсан бол УИХ-ын гишүүд хүлээж авах ёстой. Одоо УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулах гэж байгаа энэ заалт ҮхЦ-ийн дүгнэлттэй зөрчилдөж байна. тэгээд ч эрүүгийн хуулиас хассан заалтыг УИХын сонгуулийн тухай хуульд оруулж, хүнийг яллаж болохгүй" хэмээн уйлчих шахан ярьсан. т ү ү н и й и й н " д э э г ү ү р д о о г у у р хөөцөлдсөний" үр дүн гарч, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хийх үеэр уг заалтыг унагав. тодруулбал, УИХ-ын дарга г.занданшатар хуулийн зөрчилтэй заалтууд орж ирснийг анхааруулж, "авлига, албан тушаалын хэргээр шийтгэгдсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглох тухай заалт ҮхЦийн 2008 оны дүгнэлттэй зөрчилдөх, эсэх, нэг хүнд чиглэсэн зохицуулалт болсон гэх шүүмжлэл гарсныг судлах хэрэгтэй" гээд, уг заалтыг эргэж харах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн билээ. энэ дагуу УИХ-ын гишүүн т.аюурсайханы санаачилсан "авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг хасах саналыг ажлын хэсэг оруулж ирж, үүнийг нь байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний ес нь дэмжсэн юм. ийнхүү ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуульд н.энхбаярыг оролцуулахгүйн тулд хуулиар хавх тавих гэсэн нэгэн оролдлого бүтэлгүйтлээ.

ХУУЛИЙГ ЗӨВХӨН ӨӨРТӨӨ ЗОРИУЛАН ӨӨРЧЛҮҮЛЖ, ТАЙЛБАРЛУУЛДАГ ХҮН ХУУЛИЙГ ТҮҮНИЙ ТӨЛӨӨ Ч, ТҮҮНИЙ ЭСРЭГ Ч ӨӨРЧИЛЖ БАЙЖЭЭ.

2000 онд Үндсэн хуульд ганц, хоёрхон хоногийн дотор нэмэлт, өөрчлөлт оруулсан. "эцэг" хуулийг ийм хурдан өөрчилсөн нь улс төрийн тохиролцоо байсан бөгөөд н.энхбаярыг үндэсний удирдагч болгоход зориулагдсан гэж нэлээд туршлагатай, тулхтай гэж болох улстөрчид хэлдэг. ийнхүү намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн суудлын хооронд дүүлж, өндөрт гаргасан удирдагчаа буулгах гэж манайхан бөөн юм болсон. Оймсыг нь гозолзуулан баривчилж, шоронд суулгаснаас хойш өнөөг хүртэл түүнийг өөд нар үзүүлээгүй гэхэд хилсдэхгүй. 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ хүргүүлэхэд нь сонгуулийн ерөнхий хорооноос "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.5.2 заалтыг МАХН-ын дарга н.энхбаяр хангаагүй" гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. уг заалтад "нэр дэвшүүлэхдээ тухайн хүний УИХ-ын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзнэ" гэж заасан байдаг билээ. "улсынхаа төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын даргын албыг ээлжгүй хашсан хүнийг мэдлэг боловсролгүй гэлээ" гэсэн шүүмжлэл нийгэмд гарч, н.энхбаяр ч хөлөө хүрэх газар хүртлээ заргалдсан ч тухайн үед сонгуулийн төв байгууллага шийдвэрээ эргэж хараагүй юм. ийнхүү 2012 оны сонгуульд мэдлэг боловсролоороо гологдсон н.энхбаяр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ял наймаалцаж, н.удвалыг дэвшүүлсэн гэдэг. өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд зөөлөн өрсөлдөгч тавьж өгөөд, өөрийгөө уучлуулах тохиролцоо хийсэн гэж тухайн үед ойр байсан хүмүүс нь барим тавим ярьж, бичдэг билээ. 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын дарга н.энхбаяр нэр дэвшихээр шийдээд байсан ч хуулийн байгууллагуудаас "Ялтай хугацаа нь дуусаагүй" гэсэн тодорхойлолт хийж өгөөд, дэвших боломжийг нь хаачихсан. өөрөөр хэлбэл, түүний биеэр эдлэх ялыг өршөөсөн ч ялтай хугацааг нь өршөөгөөгүй гэж хуульчид тайлбарлаж байв. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн "Ялтай хугацаа дуусаагүй" гэсэн үндэслэлээр дэвшүүлээгүй билээ. ийнхүү 2012 оноос хойш н.энхбаяр их улс төрд буцаж орохоор тасралтгүй тэмцэж, бусад нь түүнийг оруулахгүйн төлөө хуульд өөрчлөлт оруулах, хуулийг гуйвуулан тайлбарлахаас эхлээд байж болохоос болохгүй хүртэлх бүх аргаа хэрэглэсээр өнөөдрийг хүрч байна. ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуульд н.энхбаяр өрсөлдөх нь тодорхой, өрсөлдвөл ялах нь ч тодорхой. тиймээс түүнийг нэр дэвшүүлэхгүй байх арга олохоор ажиллаад эхэлсний илрэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд О.Баасанхүү, т.аюурсайхан нарын шургуулангаа алдаад бүтэлгүйтсэн дээрх заалт. энэ заалт ямартай ч хуульд орохооргүй боллоо. дээр хэлсэнчлэн саарал ордны гадна удчихсан, нас нь дээр гарсан, нам нь бэхжиж төлөвшөөгүй, шүдгүй арслан шиг н.энхбаяртай ингэж ноцолдох хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу. айх шалтгаан нь баларч бүдэгрээгүй болоод л зүгээр сууж чаддаггүй байх даа.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас уучлалт гуйсан, бид хоёрт ямар ч хувийн өс хонзон байхгүй 8 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Ардчилсан намын бүлэг завсарлагаа зогсоож чуулганы хуралдаанд оролцоно 9 цагийн өмнө
Говийн бүсийн нутгаар 26 хэм хүрч дулаарна 9 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх газрууд 10 цагийн өмнө
​Ц.Идэрбат: Тэтгэврийн зээлийн нөхцлийг сайжруулах саналтай байгаа 11 цагийн өмнө
Л.Гантөмөр: Бид бол ажлаа хиймээр байна, ажил явах ёстой. Энэ бол өндөр авах асуудал биш 11 цагийн өмнө
Завхан аймгийн Улиастай хотоос Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто замын ажил эхэллээ 12 цагийн өмнө
ЕБС-ийн 3000 сурагч Монгол ахуй, нүүдэлчин соёл, мал аж ахуйтайгаа танилцах аялалд гарлаа 13 цагийн өмнө
Ц.Баатархүү сайд Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төвд ажиллалаа 13 цагийн өмнө
Ой хээрийн түймрийн эрсдлийн зэрэг 30 хувиас илүү байна 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга бусдын эзэмшилд халдлаа 14 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно 14 цагийн өмнө
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхаарууллаа 14 цагийн өмнө
Алтай уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно 14 цагийн өмнө
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхлүүллээ Өчигдөр
Солонготын даваа хаагдаж, Цагаан даваанд автомашины бөөгнөрөл үүсчээ Өчигдөр
Чингэлтэй дүүрэгт гарсан түймрийг цурманд орууллаа Өчигдөр
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ Өчигдөр
Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр