Оросын тусгай албадын баярын өдрөөр Холбооны аюулгүй байдлын байр руу дайрчээ


Оросын тусгай албадын ажилтнууд буюу чекистуудын баярын өдрөөр хэн болох нь тогтоогдоогүй этгээд Москва дах Холбооны аюулгүй байдлын албаны төв байр руу автомат буугаар зэвсэглэн халдаж алан хядах хядах ажиллагаа үйлдсэн тухай дэлхийн бүх л мэдээллийн агентлагууд шуугьж байна.

Лубянка талбай дээрх Холбооны аюулгүй байдлын алба буюу "ФСБ"-ийн төв байр руу хийсэн халдлагын байрны хамгаалалтын албаны нэг ажилтан амиа алдаж, хоёр ажилтан хүн шархадсан бөгөөд дайрсан этгээдийн хамгаалалтын ажилтнууд устгасан тухай "ФСБ"-ээс мэдээлсэн байна. Дайралт хийх болсон шалтгааны талаар янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа ч Оросын "Ведомости" сонины тусгай албад дах эх сурвалжийн хэлснээр алан хядагч нь тусгайлан Ерөнхийлөгч Путиныг тусгай албадын баярын өдрөөр чекистуудтай хурал зохион байгуулж үг хэлэхийг тааруулан дайралт хийсэн гэж үзэж байгаа гэсэн байна.

Эхний буун дуун Москвагийн цагаар 18:10 үед Лубянка талбай дахь "ФСБ"-иийн байгууламжийн орчим дуулдсан гэж байгаа. тэгвэл энэ үеэр Путин нь Кремлийн ордонд Оросын аюулгүй албадын ажилтнуудын өдөрт зориулсан концертыг үзэж байсан аж.

Ард олны дунд "Чекистуудын өдөр" гэж нэрлэгддэг энэ өдөр 1917 онд Октябрийн төрийн эргэлт хийж Засгийн эрхэнд гараад байсан большевикууд Хувьсгалын эсэргүү ба хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэх Бүх Оросын онцгой комисс гэгчийг байгуулах шийдвэр гаргасан байдаг. Энэхүү "онцгой комисс" буюу "чрезвычайнаякоммиссия" гэдэг үгийг тэр үеийн баримт бичигт "ЧК" гэж товчлон бичдэг байсан нь яваандаа тусгай албаны ажилтнуудын оноосон нэр "чекист" болж хувирсан байдаг. Онцгой комисс нь цаг үеээр даган өөрчлөгдөжДотоод хэргийн ардын коммиссаруудын газар , Улсын аюулгүй байдлыняам, Улсын аюулгүй байдлын газар буюу алдарт "КГБ" болж нэрээ өөрчлөн явсаар Зөвлөлт задран унасны дараагаар чиг үүргийн дагуу хэд хэдэн бие даасан байгууллага болон хуваагдсан. Одоо КГБ –г татан буугдсаны дараа байгуулагдсан Гадаад тагнуулын алба, Холбооны аюулгүй байдлын алба, Холбооны хамгаалалтын алба гэсэн албад ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18