Дэлхийн хэмжээнд интернэт холболтын дундаж хурд 70 Мбит/с болсон


Speedtest.net платформын мэдээлснээр дэлхийн хэмжээнд интернэт холболтын дундаж хурд 70 Мбит/с болсон. Энэ тооц цаашдаа ч улам өснө. Үүнтэй холбоотойгоор picodi.com сайт нь улс орнуудын интернэт холболтын хурд, сарын төлбөртэй холбоотой сонирхолтой судалгаа явуулсан байна. Судалгаанд "Их 20"-ийн орнууд, англи ба испани хэлтэй хамгийн том улсууд болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Бүгд найрамдах улсууд гэсэн нийт 62 орны интернэт холболтын хурд, сарын төлбөрийг харьцуулан судалжээ.

Ингэхэд судалгаанд хамрагдсан 62 улсын 55-д нь интернэт провайдеруудаас хамгийн их санал болгодог хурд нь 100 Мбит/с байжээ. Гэхдээ Польш, Румын, Франц, Сингапур гэсэн зарим улсын томоохон провайдерууд нь ийм хурдыг дэндүү удаан гэж үзээд ямагт илүү гарсан хурдыг санал болгодог юм байна. Тухайлбал, Польш ба Румынд санал болгодог хамгийн доод хурд нь 150 Мбит/с бол Францад 200 Мбит/с, Сингапурт бүр 500 Мбит/с.

Гэтэл Тажик, Туркмен, Вьетнам гэсэн улсуудад 100 Мбит/с гэсэн хурд газар авч амжаагүй, дийлэнх хэрэглэгчид нь ийм хурдыг мөрөөдөж суудаг гэнэ.

Төлбөрийн тухайд судалгаанд хамрагдсан 62 улсаас 100 Мбит/с гэсэн доод хурдыг 1 сар ашигласны төлбөр хамгийн өндөртэй нь Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс байжээ. Тэнд энэ хурдаар 1 сар интернэтэд холбогдсоны төлөө 87 доллар төлдөг. Исланд ба Норвегт сар болгон 100 Мбит/с хурдаар интернэт ашиглаад 69 доллар төлдөг. Манай хойд хөршид энэ хурдаар интернэт ашигласны сарын төлбөр 7,68 доллар БНХАУ-д 11,52 доллар, Казахстанд 11,21 доллар.

1Гбит/с хурд

1Гбит/с хурдтай интернэт холболттой бол 1Гб хэмжээтэй файлыг онолын хувьд 8 секундын дотор татаж авах боломжтой. Энэхүү судалгаанд хамрагдсан 64 улсын 24 нь ийм хурдтай интернэт холболтыг хэрэглэгчдэдээ санал болгодог аж. Хамгийн үнэтэй 1Гбит/с хурдыг санал болгож байгаа нь Австри ба Австрали улсууд. Энэ хоёр ийм өндөр хурдаар 1 сар интернэт ашиглахад 220 ба 231 доллар тус тус төлөх хэрэгтэй болно. Харин хамгийн хямд 1Гбит/с хурдтай интернэттэй улс нь Румын. Тэнд ийм сансрын хурдаар нэг сар интернэт хэрэглэхэд ердөө 8,84 доллар байхад хангалттай. ОХУ-д 23,2 доллар бол Казахстанд 51,3 доллар, АНУ-д 80 доллар, Германд 77,4 доллар төлөөд 1 сарын хугацаанд 1Гбит/с гэсэн хурдаар интернэтэд холбогдох боломжтой юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18