Путины ээлжит хэвлэлийн хурал 4 цаг үргэлжилжээ


ОХУ-ын Ерөнхийлөгч Путин 15 дах удаагаа сэтгүүлчидтэй уулзан ОХУ болон дэлхийн үйл явдалтай холбоотой асуудлаар байр сууриа тодруулан яриа өрнүүлжээ. Энэ удаагийн уулзалтад 2000 орчим сэтгүүлчид цугласан бөгөөд Путин 4 цаг 18 минутын турш тэдний асуултад хариулсан байна.

Зөвлөлтөөс үлдсэн зүйлийн талаарх асуултад хариулахдаа Путин нь Зөвлөлтийн үед хүчирхэг гүрнийг бүтээн байгуулсан ахмад үедээ талархаж явдаг гэсэн байна. Эх орны дайнд ялалт байгуулсан, сансарт анх хөөрсөн гээд одоо ч бахархаж болох олон зүйлсийг Зөвлөлтийн үед хийж, бүтээсэн гэж. Гэхдээ зөвхөн өмнөх үеэс өвлөж авсан нөөц боломж, хүчин чадлын ачаар амьдарч байгаа гэсэн бодол учир дутагдалтай гэдгийг тэрээр онцолж. Оросын түүхэнд Владимир Ленины гүйцэтгэсэн үүргийн талаар ярихдаа "тэр хүн бол төрийн зүтгэлтэн бус хувьсгалч" гэж үздэг тухайгаа хэлсэн байна. Гэхдээ одоогоор Ленины шарилыг Улаан талбай дах бунхнаас гаргаж жирийн хүний адил нутаглуулахыг дэмжихгүй гэжээ.

Мөн Гитлерийн Германыг ЗХУ-тай адилтган үзсэн мэдэгдэл хийсэн Европын парламентын шийдвэрийг огтхон ч хүлээн зөвшөөрч үл болох, зүйд нийцхгүй зүйл гэжээ. Зөвлөлтийн үе үеийн удирдагчдын гаргасан алдааны тухайд геополитикийн тусгалын үл тооцон Зөвлөлтийн Коммунист намын улс орны бүтээн байгуулалттай шууд холбож өгсөн нь яваандаа нам сүйрэхтэй зэрэгцэн Зөвлөлт гүрэн задран унахад хүргэсэн гол алдаа гэж нэрлэсэн байна. Путин "Улс орны үзэл суртлын бүрэлдэхүүн хэсгээс гадна бас геополтикийн бүрэлдэхүүн гэж байдаг гэдгийг би одоогийн туршлагын үүднээс ойлгож байгаа. Харин үүнийг Зөвлөлтийн улсыг байгуулахдаа огт тооцож байгаагүй байдаг. Тэр үед бүх зүйл хэтэрхий их улс төржсөн байсан. Нам задраад нураад эхлэхээр дагаад улс орон ч задарч нурсан. Энэ бол төрийн байгуулахдаа гаргасан хамгийн том, эрс, чухал алдаа байсан" гэжээ.

АНУ гэсэн ганц улс төрийн төвтэй дэлхийн талаарх асуултад хариулахдаа Путин "Нэг туйлт дэлхий гэж байхгүй болсон" гээд олон туйлт дэлхий нь улс орнуудын эдийн засгийн хөгжлөөс үүдэн гарч ирж байгаа үзэгдэл гэсэн байна. Мөн "Дэлхийн нийтийг бүхэлд нь удирддаг нэгдмэл ганц туйлтай дэлхий гэж байх боломжгүй" гэжээ. Цаашлаад орчин үед байж болох цор ганц үзэл суртал нь хамгийн өргөн, хамгийн сайн утгаар нь авсан эх оронч үзэл гэж үздэг тухайгаа хэлсэн байна. Путины бодлоор эх оронч үзэл гэдэг нь улс төрөөс ангид бөгөөд Оросын төрийн дотоод үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн байх ёстой.

Орос ба Америкийн харилцааны тухайд Цагаан ордонд хэн сууж байгаагаас үл хамаараад Вашингтонтой харилцаагаа сайжруулахын төлөө ажиллана гэсэн байна. Мөн Стратегийн давшилтын зэвсгийг хориглох тухай гэрээг хэдийд ч хамаагүй сунгахад бэлэн гэсэн байна. Харин Ерөнхийлөгч Трампт үл итгэлцэл зарлах гэж байгаа тухайд үүнийг АНУ-ын Ардчилсан намаас санаачилсан дотоод улс төрийн тэмцэл гэж нэрлэжээ.

Орос ба Хятад хоорондын харилцааг хэзээ ч байгаагүй дотно, итгэлцлийн өндөр түвшинд байгааг онцолсон байна. Хоёр орны худалдааны эргэлт 100 тэрбум долларыг давж гараад байгааг хэлээд сансар, нисэх онгоц угсралт, тээвэр зэрэг өндөр технологийн салбарт хамтран ажилла байгаа тухай ярьжээ. Гэхдээ Москва Бээжин хоёр нь цэргийн холбоо байгуулах төлөвлөгөөгүй гээд ч Хятадад пуужингийн довтолгоог илрүүлэн дохиолох систем байгуулахад нь тусалж байгаа, харин энэ бол цэвэр хамгаалалтын шинжтэй гэжээ.

Харин хийж байгаа зүйлдээ ямар үнэлэлт өгдөг тухай асуултад хариулахдаа Ерөнхийлөгч байсан үе нь түүхэнд ямар ул мөр үлдээснийг өөрөө үнэлж дүгнэхгүй гэсэн байна. Тэрээр "Улсын төлөө хийсэн зүйлийг ирээдүйд хүмүүс үнэлж дүгнэх байх" гэжээ. Гэхдээ зарим зүйлсийг хийх гээд чадаагүй байж болохыг тэрээр үгүйсгэсэнгүй. Хилийн чанадаас түүнд өгч байгаа үнэлгээ дүгнэлт Орос орны үндсэн эрх ашгийг хамгаалах ажилд нь ямар ч нөлөө үзүүлдэггүй гэжээ. Харин сүүлийн төрийн өндөрлөгт өнгөрөөсөн 20 жилийн хугацаанд тулгарсан хамгийн хүн үйл явдлыг нэрлэхдээ "Хамгийн хүнд гэвэл том алан хядах ажиллагаанууд байсан. Энэ бол Беслан. Хэзээ ч мартаж чадахгүй. Энэ бол Дубровкад болсон алан хядах ажиллагаа" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18