Худалч хурандаа Д.Дамдинцэрэн


Өнгөрсөн жил Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь 300 орчим сая төгрөгийн ханштай 2018 оны "Lexus-570" маркийн автомашин хөлөглөж олны дургуйцлийг хүргэсэн. Шүүмжлэл ид өрнөж эхлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "тухайн автомашиныг буцааж зарахыг үүрэгдсэн"-ээр асуудал намжсан.

Хачирхалтай нь Ц.Нямдорж сайд тансаглалаасаа татгалзсан ч тухайн автомашиндаа зүүлттэй байсан "0101-УБҮ" дугаарыг "аваад үлдсэн" гэж хэлж болно. Учир нь Ц.Нямдоржийн хүү Н.Баясгалангийн жийп автомашинд өнөө дугаар нь зүүлттэй байгааг бид хүргэсэн билээ. Үүнийг ч АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн Ш.Найданхүү батлан, манай сэтгүүлч Ц.Анхзулд ярилцлага өгсөн байдаг.


Гэтэл ШШГЕГ-ын дарга, Хурандаа Д.Дамдинцэрэн хэнэг ч үгүй мэлзэв. Тодруулбал, тэрбээр дөнгөж сая Төрийн ордонд манай сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуултад хариулахдаа "Мэдэхгүй, ер нь бол 2018 онд болсон асуудал байсан ш дээ. Түүгээр нь лавлаад үзэхэд эргээд ШШГЕГ-ын нэр дээр бүртгэлтэй байгаа, одоо" гэсэн хариултыг өгч байх юм. Хэрэв Д.Дамдинцэрэн даргын хариулт үнэн бол яагаад ШШГЕГ-ын нэр дээр бүртгэлтэй байгаа автомашины улсын дугаарыг хувийн компанийн захирал Н.Баясгалан өөрийнхөө машинд зүүчихээд яваа байгаа юм бэ?


Баримтыг дахин хүргэж байна. 01-01 УБҮ улсын дугаар ШШГЕГ-ын нэр дээр биш Н.Баясгалангийн ззэмшлийн ХХК-ийн нэр дээр байгааг баримт харуулж байна. Жич: Энэ баримт нь 2019.12.03-ны өдрийн АТҮТ-ийн бүртгэлээс олдсон баримт бөгөөд 2019.12.04-ний өдөр АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн Ш.Найданхүү ч батлан ярьсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр автомашингүй өдөр 6 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 24 минутын өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 15 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 17 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 20 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 20 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 21 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 22 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 22 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23