Ц.Нямдорж сайдын өндөр үнэтэй автомашин нь ШШГЕГ-т, улсын дугаар нь хүүд нь бий

Н.Мижидмаа
2019/12/19

Өнгөрсөн жил Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь 300 орчим сая төгрөгийн ханштай 2018 оны "Lexus-570" маркийн автомашин хөлөглөж олны дургуйцлийг хүргэсэн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга сайдынхаа энэ тансаглалд цэг тавьж буцааж зарахыг үүрэгдсэнээр дуулиан дуусч байв.170 иргэн 60 насандаа тэтгэвэрт гаралгүй, таван жил илүү ажиллах цалинтай тэнцэх хэмжээний өндөр өртэйгтэй тансаг зэрэглэлийн өнөөх автомашинд зүүлттэй байсан "0101-УБҮ" автомашины улсын дугаар Ц.Нямдоржийн төрсөн хүү Н.Баясгалангийн жийп автомашинд зүүлттэй явах юм.

Таны харж байгаа энэхүү автомашин бол "Кластер" компанийн мэдэлд байдаг 2011 онд үйлдвэрлэгдсэн "Lexus-570" маркийн автомашин. "Кластер" ХХК нь МАН-ын төв байр тусгаар тогтнолын ордны хоёрдугаар давхрын "eclipse" зоогийн газрыг ажиллуулдаг юм. Тус компани нь Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн төрсөн хүү Н.Баясгалангийх аж.

Тэгэхээр Ц.Нямдорж нь өнөөх үнэтэй автомашинаа буцаасан ч улсын дугаарыг нь хүүгийнхээ автомашинд аваад үлдсэн байх юм. Энгийн иргэд бол нэг автомашины улсын дугаарыг ийнхүү авч үлдэх боломжгүй, нэг автомашин нэг дугаар гэдэг дүрэм мөрдөгддөг юм. Улсын автомашинд олгосон дугаар яаж яваад сайдын хүүгийн компанийн мэдэлд очив гэдэг нь анхаарал татаж байна.

Энэ асуудлаар АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн Ш.Найданхүүгээс тодруулахад "ШШГЕГ-ын хэлтсийн даргын албан бичгээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн ашиглаж байсан 01-01 УБҮ дугаарыг сольсон. Солигдсон дугаар нь харин Ц.Нямдоржийн хүүгийн автомашинд ирсэн байна." гэлээ

Бид мөн энэ асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Дамдинцэрэнгээс тодрууллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18