Украйн парламентын гишүүдийн халдашгүй эрхийг бүрэн цуцлав

Н.Мижидмаа
2019/12/19

Украйны парламент хоёр дах удаагийн хэлэлцүүлгээр "Украйны ардын депутатын статусын тухай" хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, парламентын гишүүдийн халдашгүй эрхийг цуцлах журамд өөрчлөлт оруулсан тухай "Украйнскаяправда" мэдээлсэн байна. Хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ. Шинэ өөрчлөлтийн дагуу парламентын гишүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх, мөрдөн байцаалтын үеэр саатуулах горимыг тогтоох эрх зөвхөн Ерөнхий прокурорт байхаар болжээ. Ерөнхий прокурор нь өөрийн үйлдлээ парламентын бусад гишүүдтэй зөвшилцөж, зөвшөөрөл авах шаардлагагүй болж байгаа юм байна. Үүнээс өмнө Украйны дурын мөрдөн байцаагч, прокурор нь парламентын гишүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх эрхтэй байсан аж.

Үүнээс болоод шинэ хуулийг сөрөг хүчний зүгээс нэгдүгээрт Ерөнхий прокурорын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн, хоёрдугаарт бодит байдал дээр парламентын эрх баригч фракцын гишүүдийг бүр ч их халдашгүй эрхтэй болголоо гэж шүүмжилсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 11 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 11 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 11 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 16 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 16 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27